Засгийн газар ирэх онд $1.3 тэрбумын өр төлнө. Энэ утгаараа хамгийн дарамттай жил байх болно
2022/10/06
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Аргацаасан бодлогын үр дүн эдийн засагт бодитоор гарч байна. Монгол Улсын өр яг хэд вэ? Ирэх жил дотоодын аж ахуйн нэгжүүдэд зээл олдох уу? Зээлийн хүүгийн дарамттай холбогдуулж бизнесээ төлөвлөх хүмүүст мэдээлэл өгөөч" хэмээн асуув.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэ жил оны төгсгөлд төлөгдөх Чингис бондын 137 сая ам.долларын үлдэгдэл бий. Ирэх онд Засгийн газраас төлөх ёстой Гэрэгэ бондын 536 сая ам.доллар, Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.доллар, Самура бондын 250-300 сая ам.долларын том өр бий.
2023, 2024 он өртэй холбоотойгоор хамгийн дарамттай жил байх болно. Түүнээс цаашаа томоохон өрүүд бараг байхгүй болж байгаа юм. Ирэх онд төлөх өрийг өрийн удирдлага маягаар зохицуулах нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж харж байна. Энэ утгаараа Засгийн газар ирэх жил 1 тэрбум 300 сая ам.долларын өр төлнө. Монголбанкны свопын 1.7 тэрбум ам.долларын өр бас бий. Үүнийг дахиад гурван жилээр сунгах яриа хэлэлцлийг эхлүүлээд явж байна"гэв.
Зочин · 2022/10/06
ert hyn eedeldeggyi ee!!!gej ynen yg!!!yana daa!!yadaj baihad asar ikhe dollar baina s dee!!!!Byrhanaas guyhaas manai ylasiig eriin daramtnaas salgaj egeech gej?.....