Ц.Элбэгдорж “The Elders” байгууллагын отгон гишүүн болов
2022/10/18
Нелсон Манделагийн үүсгэн байгуулсан “The Elders” байгууллага Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2022 оны аравдугаар сарын 17-ны өдөр хамгийн отгон гишүүнээрээ хүлээн авлаа.
Ц.Элбэгдорж нэгдэн орсноор “The Elders” байгууллага 11 гишүүнтэй болж байна. Түүнчлэн 2019 оноос хойш элсэн орсон анхны гишүүн болов. Тус бүлэгт дэлхийн үе үеийн удирдагчид, Нобелийн энх тайвны шагналтнууд, хүний эрхийн төлөө тэмцэгчид багтдаг.
“The Elders” нь 2007 онд байгуулагдсан бөгөөд энх тайван, шударга ёс, хүний эрхийн төлөө хамтран ажилладаг дэлхийн бие даасан удирдагчдын байгууллага юм. Ц.Элбэгдорж тус байгууллагад Ази тивээс нэгдсэн анхны Ерөнхийлөгч асан болж байна.
Тэрбээр 1990-ээд онд улс орноо ардчилалд шилжих үйл явцыг удирдан чиглүүлж байв. Мөн хүний эрх, эрх чөлөө, уур амьсгалын өөрчлөлт болон цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар тэмцэж байсан.
Ц.Элбэгдорж 2009-2017 онд Монгол Улсын ерөнхийлөгч, 1998, 2004-2006 онд ерөнхий сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан. Энэ хугацаандаа тэр ОХУ, БНХАУ зэрэг хөрш оронтой харилцаагаа шинэчлэн тогтоох, Монгол Улсыг Үндсэн хуульт ардчилсан улс болгон төлөвшүүлэхэд тусалсан гэдгийг Elders онцолжээ.
Азийн геополитик, хүний эрх, оршин тогтнох аюул заналхийллийн талаарх олон талт яриа хэлэлцээний тухай Ц.Элбэгдоржийн үзэл санаа нь “The Elders” байгууллагын ирээдүйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Тус байгууллага ирэх 10 жилд дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг авч үздэг.
МЭРИ РОБИНСОН: Ц.ЭЛБЭГДОРЖ АЗИ ТИВД АРДЧИЛАЛ, САЙН ЗАСАГЛАЛЫГ ТЭРГҮҮЛЭХ ДУУ ХООЛОЙ БОЛНО
“The Elders” байгууллагын дарга, Ирландын ерөнхийлөгч асан МЭРИ РОБИНСОН:
- “The Elders” байгууллага Цахиагийн Элбэгдоржийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Ц.Элбэгдорж Ази тивд ардчилал, зэвсэг хураах, сайн засаглалын талаар тэргүүлэх дуу хоолой болж, өвөрмөц хэтийн төлөвийг авчрах болно. Бид хүн төрөлхтөний өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд ирэх жилүүдэд түүнтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.ЭЛБЭГДОРЖ:
- Энэ эгзэгтэй цаг үед “The Elders” байгууллагад нэгдэх нь маш их нэр төрийн хэрэг юм. Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудтай тэмцэхийн тулд хүний эрхийг дээдэлсэн цогц арга барил хэрэгтэй байна. Би Нелсон Манделагийн итгэл найдвар, эр зориг, тэсвэр тэвчээрээс урам зориг авч, илүү аюулгүй, эрүүл, шударга дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө “The Elders” байгууллагатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ НЭРЭЭ БОДОН ХИЧЭЭН ЗҮТГЭХЭЭР СЭТГЭЛ ШУЛУУДЛАА
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг The Elders хэмээх дэлхийн эрх чөлөө, ардчилал, энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамгийн нэр хүндтэй байгууллага нь санал нэгтэй гишүүнээр оруулснаа дэлхий нийтэд ийн зарлажээ. Энэ байгууллагад орсноор Нельсон Мандела, Кофи Аннан, Дэзмонд Туту, Жимми Картер.. гээд хүмүүсийг залгамжилж ажиллахаар болжээ. Экс Ерөнхийлөгч маань энэ тухай өөрийн сошиал хаягууддаа ч оруулжээ.
Эх сурвалж: THE ELDERS
ene zalitai nobsiig barij salgah uu?Hyyli suugch prokupop nar aa!!! · 2022/10/19
haraal idsen Elbegdorj haa hamaagyi yabah yum aa!!ene gaihaliig barij horioch ee!!ene yeiin zasag tor diilehgyi baina uu?hyyliinhan hyibaldaad baina uu?.....ene lalar hylgaichaa abaad salgaach ee!!!hynii alyyrchin haraal idsen hylgaich abilgagch mampiin tolgoilogch Mongoloor mini toglogch dyr esgesen ardchilagch nertei mal suu dee!!!ta bid ene mald doromjluulaad edii her ni syysaar baih uu.....
Зочин · 2022/10/18
Erguu dagz