Л.Оюун-Эрдэнэ: Т.Аюурсайхан улсад 22 жил ажилласан туршлагатай тул ХНХ-ын сайдаар ажиллахад тохирно
2022/10/21
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулж байна.
Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заажээ. Засгийн газрын гишүүн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-д тангараг өргөнө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Т.Аюурсайхан нь улсад 22 жил ажилласан туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллахад тохирно гэж үзэж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Зочин · 2022/10/21
420000 төгрөгний цалин авдаг хүн 1000000 төгрөгний цалин авдаг хүний тэтгэвэр ижилхэн 500000 төгрөгөөр тогтоогдож байгаа гажуудлыг хурдан засаарай