Б.Жавхлан: "Оюу толгой"-н хамгийн үр өгөөжтэй жил 2028-2030 он байх болно
2022/10/21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Баделхан гишүүн Оюу толгой ХХК-ийн үр өгөөжийн талаар асуулт асуув.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа "Ирэх жилийн зургаадугаар сараас "Оюу толгой" компанийн нийт баялгийн 80 хувийг олборлох гүний уурхайн ажил эхэлнэ. "Оюу толгой" компанийн хамгийн үр өгөөжтэй жил 2028-2030 он байх болно. Ирэх жилээс "Оюу толгой" компанийн ашгийн 100-175 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирнэ. Энэхүү үр өгөөж хоёроос гурав дахин нэмэгдэх шатандаа орсон" гэлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нэмж хариулахдаа "Оюу толгой" компанийн ашгаас 2021 оны байдлаар Монголбанканд 1,728,000,000 ам.доллар орж ирсэн. Харин "Эрдэнэт үйлдвэр"-ээс 1,122,000,000 ам.доллар орж ирсэн. 2022 оны наймдугаар сарын байдлаар "Оюу толгой" компанийн нэг тэрбум 24 сая ам.доллар, "Эрдэнэт үйлдвэр"-ээс 770,000,000 ам.доллар тус тус орж ирсэн" гэлээ.
Хал · 2022/10/21
Юу яриад тэнэгтээд байгаа юм ирээдүйг хардаг мэргэн үү битгий худалаа ярь