Д.Ганбат: Эрх баригч нам ард түмнээ доромжилж, тохуурхаж ханалаа
2022/10/27
Ардчилсан Нам (АН) 2023 оны улсын төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат "Мөнгөний бодлогын хүү 12 хувь болсноор зээл гарахаа больж, долоо хоног тутам төгрөгийн ханш суларч байгаа. Банкууд 300 ам.доллароос дээш валют гаргахгүй нөхцөл байдал руу шилжсэн. Энэ зэргээр улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улс ирэх жил 1.3 тэрбум ам.долларын өр төлнө. Гадаад валютын нөөцөөр хоёр, гурван сарынхаа хэрэгцээг хангахаар байна. 2023 оны улсын төсвийн төслийг яаралтай буцаах хэрэгтэй. Учир нь их алдагдалтай төсөв батлах гэж байна. Монгол Улс 33-34 тэрбум ам.долларын өртэй бөгөөд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 саяас давсан. 2023-2024 онд манай улсын өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрэх үед гайхах зүйлгүй болжээ.
2023 оны улсын төсвийн талаар цухас дурдвал Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсөв хоёр сая төгрөг, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох төсвийн хэмжээ 200,000 төгрөг, Говьсүмбэр аймагт 100,000 төгрөг байна. Иймд 2023 оны төсвийн төслийг буцаан татаж, хувийн хэвшлийг дэмжсэн төсөв оруулж ирэхийг шаардаж байна. Эрх баригч нам ард түмнээ доромжилж, тохуурхаж ханалаа. Энэ зүйлийг нь хэлж, ярьдаг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдээс өөр хүн байхгүй байна.
Мөн АН үнэт зүйл, үзэл баримтлалдаа нэгдье гэдэг ч манай намын зарим хүн МАН-ын дарга нарын үүдэнд сууж байгаад АН-ын дарга болох гэсэн бодолтой байдаг. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон. Учир нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн оронд эрх баригчдын утсан хүүхэлдэй болчихсон хэдэн хүн байгаа гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа байх" гэв.
АН-ын Үндэсний бодлогын төсвийн хорооны дарга Ц.Алтанцэцэг “Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсөв түүхэндээ анх удаагаа орлогыг 19.6 их наяд, зарлагыг 20.5 их наядаар төсөвлөх гэж байгаа. Монголбанкны бодлогод нийцүүлж улсын төсвийг батлах ёстой байдаг. Мөн төсвийн орлого зарлагын дээд хязгаар гэж бий.
Үндэсний аудитын газар 2023 оны улсын төсвийн төслийг төсвийн тухай хуулиа зөрчиж, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгө оруулалтыг тусгасан байна гэдгийг тайлангаар харуулсан. Хяналтын байгууллагын тайлан, зөвлөмж, шаардлагыг УИХ-ын гишүүд өөрсдийн давуу байдлаа ашиглан биелүүлэхгүй байгаа нь маш харамсалтай байна" хэмээлээ.
charaig chini harah dyrgyi baina,chamaar lab ard tymenee emne doromjluulsanaa sanaj baina?.....ta nar LMongoliin mengeer daajignasan ...saihanbileg chini,Elbegdorj chini,ergyy dagznyyd chini.... · 2022/10/27
ta nar baga sig ard tymenii ner barij hyzaarai!!!adgiin saarnyyd aa!!!myysain aluurchid chini abilgal heel hahyylaa yachihaad hyzaad garab aa!!!zail zailzail!!!
Зочин · 2022/10/27
Одоо удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн намыг түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бидний ирээдүй эх орноо алдаж болно