АН-ын дарга асан С.Эрдэнэ нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: “ Уржигдар АН-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн саналыг АН-ын Удирдах Зөвлөл хэлэлцээд, дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Үүнийг гуйвуулж, С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрэх эхний алхамаа хийлээ, гар, хөлөө барилаа, хамтарч ажиллахаар боллоо гэсэн андуу ташаа мэдээллийг маш хурдтай тараасан. Өнөөдөр АН-ын угшилтай, ардчиллын төлөө яваа маш олон гишүүд Х.Баттулгын гэх талд яваа. Тэдний дийлэнхид нь хоёр талын аль нь хууль ёсных юм бэ? ч гэдэг юм уу? ер нь цаашдаа хуваагдсан талуудаа нэгтгэх замаар АН-аа хүчирхэгжүүлэх хүсэл байгаа.

Би өнөөдөр ямар ч Х.Баттулга ба түүний тойрон хүрээлэгчидтэй яриа хэлэлцээ хийгээгүй, цаашдаа ч энэ байр сууриндаа хатуу зогсоно.

 

Үүнийг хатуу хэлье.  Өнөөдрийн Монголын нийгэм дэхь алдаа завхралыг бий болгоход үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол Х.Баттулга. Иймээс ч энэ хүнтэй тодорхой хэмжээгээр хариуцлага ярих ёстой. Үл ойлголцсон нөхцөл байдал яг хэвээрээ байгаа.  АН-ыг өмчлөх гэсэн хүмүүстэй би хэзээ ч хэлэлцээрт орохгүй." гэв.

 

Д.Дандархүү