Г.Амартүвшин: Ц.Даваасүрэн гишүүн ээ, ганцаарчилсан улс төр хийдэг цаг өнгөрсөн шүү
2022/11/04
УИХ-ын чуулганы өнөөдрийн/11.04/ хуралдаан эхэлж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Хөгжлийн банкны 33 тэрбумын зээл надад ямар ч холбоогүй, зээлдэгч нартай би холбоо байгаагүй. Зээл авсан компаниуд нь зээлээ төлсөн. Өөрийн хүслээр би хуулийн байгууллагаар шалгуулъя гээд мэдэгдэл хийсэн. Шалгуулж байна. Үнэн зөв нь удахгүй тодорхой болно. Хөгжлийн банкны чанартай зээлүүд төлөгдөөд дуусчихлаа. Үлдэгдэл нь төрийн өмчит компаниудтай холбогдож байна. Тэр дундаа эрчим хүчтэй холбоотой чанаргүй зээл эзэлж байна. Даваасүрэн гишүүний дайраад байгаа асуудал нь Засгийн газар баталгаа гаргах асуудлыг нь яриад үүний эсрэг баталгаа гарсан гишүүд рүү дайраад байгаа юм байна. Ц.Даваасүрэн гишүүн над руу дайраад байгаа нь зохисгүй. Ганцаарчилсан бусад руу дайрсан улс төр үеэ өнгөрөөсөн шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр "Г.Амартүвшин гишүүн хүртэл Хөгжлийн Банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ ичихгүй төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулна гэсэн чинь яасан юм бэ. Шалгуулаарай. УИХ-д суух эрх чамд байхгүй. Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн оролцох эрхгүй. Иймэрхүү хүмүүс УИХ-д орж ирээд сууж байна. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриа байж болохгүй" гэсэн юм.
Зочин · 2022/11/05
Монголчууд уур амсгалаасаа болоод малгайг эрхэмлэдэг хятадууд бидний гадуур хувьцасыг малгайтай хийж толгой нүцгэн боллоо одоо 50 аас дээш насны 2/1 нь толгой өвддөг энэ үндэстэн мөхөөх далд явуулага та үүнийг сөр үр хүүхэд ач нартаа хэл
Dabaasyreen??????????????? · 2022/11/04
Ylas tord baigaa hymyys bye byeneen ychir bityyleg syymjleh ni zohisgyi ee!!hen ch hiigeegyi heregiinhee telee byeen emeerne?Dabaasyreen dendej baigaa yum bis uu?chi ganchaaraa sydraga hynyy?ardchilsan namiinhan baihad gan hiideggyi baisanaa nam dotoroo ergen byreldyyneeree baij bye byenee ideed baih ni saihan bys?....tegeed ch ardyyd bidend zohisgyi haragdah yum!!!!Tanai nam tiim l sydraga yum bol ene met sydraga zyileen byreldyyneeree yarilzah chag ni boljee!!zebhen Amartybsing chollood yahab?ta namaig Amartybsing tanidag hyn ni egyyllee geh baih!!!bi Amartybsing ch tanihgyi,tanai namiig beeneeree baigaa chagtaa togtyyhan tylhatai ajillaach gej heleh geed baina.