ЗГ: Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг БАТЛАХГҮЙ
2022/11/09
Засгийн газрын шийдвэр
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан
Тэрбээр "Төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их, дээд сургууль бий. Эдгээрт 2015 оноос хойш газрын тооллого хийлээ. Түүнээс өмнөх мэдээлэл байдаггүй юм байна.
Үндсэндээ ихэнх сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан, хууль бусаар бусдын нэр дээр шилжсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн.
Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, их, дээд сургуулиудын захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Мөн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн асуудал ч бий.
Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгджээ" гэсэн юм.
Харин цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар "Нийт сургуулийн 70-80 хувийнх нь спортын талбайн газар бусдын нэр дээр шилжсэн байгаа.
Иймээс төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын төлбөрийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гарааш, спорт заал зэрэг хөрөнгийн газрыг дахин төлөвлөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Засгийн газрын хуралдаанаас зарим албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тодруулбал Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.
Тэрбээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр суурь олон нийтийн шүүмжлэл дагуулсан тул чөлөөлөгдөх хүсэлт өгч байгаагаа мэдэгдсэн билээ.
Засгийн газраас 2022 оны наймдугаар сарын 31-ний өдөр түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилж байв.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:
Тэрбээр "Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. 3.4 сая хүн амын нутагшил, суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот, тосгоныг барих боломжгүй. Учир нь ажлын байраа дагах ёстой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах Хөшигийн хөндий, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар боллоо.
Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд баригдчихгүй.
Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий" гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдсэн мэдээлийн сангаар 100 хувь цахимаар шалган шийдвэрлэдэг болох тэмдэглэл гарсан.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох ажлын хүрээнд, өнгөрсөн хавар батлагдсан Цахим багц хуулиудын хүрээнд Монгол Улсад бүртгэгдэж байгаа бүх зөрчлийг цаасаар биш, цахимаар шийдвэрлэдэг систем рүү нэвтэрнэ. Энэ ажлын бүх бэлтгэл хангагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нд хэрэгжиж эхлэх боломжтойг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Өмнө нь би хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон алдаатай стастик мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрч байна. Бид өмнө нь жилдээ 1.3 сая орчим захиргааны зөрчил бүртэгдэж, шалган шийдвэрлэдэг гэж ярьсан. Гэтэл цахим хэлбэрт оруулж, судалж үзэхэд Монгол Улсад жилд 2.3 сая зөрчил бүртгэгдэж, шалган шийдвэрлэдэг болох нь тогтоогдсон.
Мөн цаашид Эрүүгийн хэргийн хөнгө хэргийг цахимд шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Зочин · 2022/11/09
HAMGIIN GOL NI HURD NARNII HOROOLOL SHIG ZOGSOOLIIG NI TOLVOLSON TIIM L HOROOLOLD ZOVSHOOROL OGOH HERGTEI