Х.Нямбаатар: Монголын иргэд казинод тоглохыг хуулиар хязгаарлана
2022/11/28
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах зүйлийг ярив.
"ЗГ-аас Аялал жуулчлалаас орж ирэх орлогыг ДНБ-ний 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлж, МУ-ын Ерөнхий сайдын санаачлагаар 2023 оныг Монгол улсад зочлох жил болгон зарлаж байна. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлээд, 12 сардаа багтаан батлуулж, 2023 оны 1 сарын 1-нээс эхэлж ирэх жуулчдад зориулж хэд, хэдэн мэссэжийг өгөх зорилготой боловсруулсан ийм хууль.
Үүнд:
1. Визний хамгийн сайн нөхцөлтэй болон визгүй орны ангилалд багтсан
2. Монгол улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага байна гэсэн хоёр мэссэжийг ОУ-д өгөхөөр ажиллаж байна.
Мөн
1. Казино
2. Морин бооцоот уралдаан
3. Төлбөрт, тааварт тоглоомын тухай багц хуулиуд дагалдаж орно. Мөн далд хэлбэртэй байгаа ан агнуурын аялал жуулчлалын зөвшөөрлийг ил тод, дуудлага худалдаагаар оруулж, орлогыг орон нутагт нь үлдээдэг болохоор зохицуулж байгаа. Казиногийн тухайд Монгол иргэдийг тоглохыг хуулиар хязгаарлана. Макаогийн загвараар хөгжүүлнэ" гэв.