Японы буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулахаар тохирчээ
2022/11/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийв.
Энэ удаагийн айлчлалын үеэр Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын батарейн цэнэг хураагуур суурилуулах, “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт сайд нар гарын үсэг зуржээ.
Талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтов.
Цаашид бүхий л салбарын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Японоос хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
erchim hych mas chyhal,bayarlalaa,ailchlald amjilt hysye! · 2022/11/30
Mongold erchim hych mas chyhal baina?enee margaasgyi zogsohod irchehsen yed ene talaar ajiliin tyhaid harilzan ajillah ni mas chyhal siidber baina daa!!!!manai ylas zailsgyi hegjine.