Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ
2022/12/07
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Мэдээллийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
"Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэ Тавантолгой компани 500,000,000 ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа.
Мөн мөнгийг нь аваад хэрэглэчихсэн өр төлбөрийн хэмжээ тухайн компани дээр 600,000,000 ам.доллар байсан. Үүнээсээ 185,000,000 ам.долларын хэмжээний нүүрсийг ачуулж, төлбөрөө уг хэмжээгээр бууруулж чадсан. Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145,000,000 ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50,000,000 ам.доллар компанийнх нь дансанд байгаа" гэв.
Манай улсын экспортын хэмжээ өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тухай тэрбээр мөн мэдээлсэн. Хаагдаад байсан Булган боомт ажиллаж эхэлснээр экспорт хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Одоогоор
- Эрдэнэт үйлдвэр 100,000,000 ам.доллар
- Монголросцветмэнт ба Хар төмөрлөгийн үйлдвэр нийлээд 15,000,000 ам.долларыг Монголбанканд худалджээ.
Манай улсын валютын нөөц өмнө нь 2.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 2.9 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ дөрвөн сарын импортын хэрэглээг хангах үзүүлэлт аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж байна.
"АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсаны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
-Нүүрсний хулгатай, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Мөн нүүрс тээврийн аль нэг компанид давуу тал олгосон, эсэхийг шалгана. ГХЯ-ны шугамаар үүнийг шалгана. Монгол Улсын хилээр бараа гаргасан эсэхийг мөн шалгах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн газар дэмжин ажиллана. Агентлагууд энэ ажлын албанд шаардлагатай мэдээллийг яаралтай гарган өгөх үүрэгтэй. ЭТТ-н нүүрсийг нийт 9000 машин тээвэрлэдэг юм байна. Нэг бүрчлэн шалгах нь нүсэр ажил. Мөн эдгээр машины эцсийн өмчлөгчийг олох шаардлагатай. Жолооч тус бүрээс байцаалт мэдүүлэг авахад ихээхэн цаг шаардана.
Жолооч хилээр гарсан бол Хил хамгаалах газарт бүртгүүлдэг. Ачаатай гарсан бол Гааль бүртгэдэг. Эдгээр хоёр төрийн байгууллагын мэдээллийг тулгана. Орон нутгийн эрүүгийн цагдаа нарыг мөн энэ шалгалтад хамруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Бид энэ талаарх мэдээллийг олон нийтээс нуун хаагаагүй.
Ерөнхийлөгч өнөөдөр бидэнтэй уулзан, шалгалтын ажиллагааны талаар системтэй мэдээлэл өгөх үүргийг мөн өглөө. БНХАУ руу харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлнэ гэсэн хүсэлтээ ГХЯ-аар дамжуулан илгээсэн. Дээр дурдсан ажлын хэсэгт туслах үүрэг бүхий штабыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдлээ.
Ерөнхий прокурор 2017 онд нийслэлийн прокуророос хаасан хэргийг эргэн сэрээсэн. Энэ хэрэг нь ЭТТ-н нэг мөргөцгийг орон нутгийн Тавантолгой ХК ашигласан, эсэх тухай хэрэг юм гэв. 2013-2016 оны хооронд ЭТТ-н лицензтэй талбай дахь мөргөцгийг олборлосон байна гэх мэдээллийг анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд олон нийтэд мэдээлсэн. Тэрээр 2013-2016 онд google earth ашиглан авсан зургуудыг баримт болгон дэлгэсэн юм. Ингээд Засгийн газраас энэ асуудлыг шалган, би ажлын хэсэгт багтсан юм.
Гашуунсухайтаас нүүрсийг бүртгэлгүй нүүрс гаргасан хэмээн өнгөрсөн наймдугаар сард нэг иргэн мэдээлж, шүгэл үлээсэн. Ингээд шалгахад гааль, хилийн нэг ээлжид ажилласан хүмүүс бүртгэлгүй нүүрс гаргасан нь ил болсон. Тэгэхээр нүүрсний хулгай бол нэг удаагийн хэрэг биш, өргөн цар хүрээтэй.
2020 оны Эрүүгийн хуульд оруулсан шинэ заалтаар хөөн хэлэлцэх хугацааг хэрэг нээсэн өдрөөс эхлэн тооцох болсон. Ингэснээр гэм бурууг хүлээлгэх зарчим үйлчилнэ. Өмнөх хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаах асуудал байхгүй.
Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн хаврын чуулганаар унасан. Иймд энэ төслийг сайжруулаад ойрын хугацаанд дахин өргөн барина гэв.
иргэн · 2022/12/07
чи өөр ямар сэтгэгдэл бичмээр байна мөнч их долоох юмдаа иймч мэдээллийн сайт байх гэж
иргэн · 2022/12/07
Хүрэлбаатараа хулгайгаа нуух гэж битгий элдвийн худлаа тоо хэлээд бай үнэн юм бол иргдээс авдаг татварынхаа хэмжээг багасгачих
Зочин · 2022/12/07
Яасан гоё ҮЛГЭР вээ!!!
DR. PRADHAN · 2022/12/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)