Т.Доржханд: Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй
2022/12/08
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.08/ хуралдааны үеэр "Боомт, нүүрсний хулгайн асуудлыг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг "40 их наядын хохирлыг хэрхэн гаргаж ирснээ тайлбарлаж, ард түмнээс уучлалт гуй" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд эл асуудалд "Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Үүнийг нь АН-ын Б.Пүрэвдорж гишүүн дэмжээд 9000 мянган хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг. АН-ынхан ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ больчих хэрэгтэй.
Г.Ганболд дарга аа, та тоогоо өгөхдөө 6,4 сая байна гэдгийг хэлээд тохироод явсан. Одоо 2,3 болчихож. Тэгвэл хэн хэзээ үүнийг гаргаж ирсэн бэ. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй" гэлээ.
иргэн · 2022/12/08
энэ Ганболд бол улс төрд зүгээр кукла зориуд ийм юу ч мэдэхгүй хүүхдээр ажлын хэсэг ахлуулчихаад ямар юмны чинь 2,3 ийм тоо хаана ч байхгүй 6,4 гэдгийг ганц Доржханд яриагүй олон талаас бодитойгоор гараад ирсэн тоо одоо тэр чалкогийн 100 тэвшийг яриач чи