Эх оронгүй "хулгайч нар"

“Хамгийн адгийн хулгайч нар эх орноо тонон дээрэмддэг”

Aрдчилал ялснаас хойш ѳдгѳѳ хүртэл бид учраа олоогүй. “Ийм их баялагтай хэрнээ бид яагаад ядуу амьдраад байгаа юм бол?” гэсэн эргэлзээ одоо хүртэл арилаагүй. Монголчууд бид заавал биеэр үзэж байж, тартагтаа тулан аргаа барж байж зүй тогтлыг ойлгодог араншинтай. Хулгайчид даварч даварсаар ҮНЭН-д гүйцэгддэг жамтай. Тэр цаг нь одоо л ирж байгаа юм болов уу? хэмээн бэлэгшээж байна.

“ЖДҮ Сан”, “60 тэрбумын луйвар”, “Хѳгжлийн Банкны найдваргүй зээлдэгчид”, “Нүүрсний хулгай” бүгд л улстѳрийн халхавч дор нам харгалзахгүйгээр хамтран хийсэн луйвар. Тэднийг дахин дахин сонгосоор, тэдний луйврын нэг хэсэг болж зусардсаар, мэдсээр атлаа дуугүй байснаараа бид ч ѳѳрсдѳѳ буруутай. Бид ийм байх хэрээр тэд биднийг улам ихээр басамжилсаар, “мал” мэт тооцон доромжилсоор, хэзээ ч баригдахгүй мэт бардсаар ирсний балаг ѳнѳѳдѳр “тэсэрч” байна.

 

 

 

“Шинэ үеийн залуус” сэрж, тэмцэж эхэллээ. Ужгирч үжирссэн хуучин систем тэдний давалгаанд урсаж эхэлж байна. Зүгээр л зусрын дор арчаагүй амьдарч байсан биднээс, дэлхийн хѳгжлийг харж буй залуус огт ѳѳрѳѳр тэмцэж, үзэл бодлоо илэрхийлцгээж байна. “Бид ѳѳрийн эх орондоо ингэж амьдрахгүй ээ” хэмээн тэд шулуухан хэлж байна. Хулгайчдыг дэмжиж сурталчилгаанд нь оролцож байсан PR багийнхан, зарим урлагийнхан уучлал хүсч, дахин ашиглуулахгүй хэмээн амалж байна. Сайхаан сайхан

 

 

 

Хэдийгээр зарим хүмүүс дургүй байдаг ч, ѳнѳѳгийн Монгол Улсын Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд эр зориг гарган энэ асуудлаар “шүгэл үлээсэн”. Хууль зѳрчсѳн, асар их мѳнгѳтэй луйварчид түүний эсрэг ажиллаж байгаа. Тэдний туйлын хүслэн нь энэ ЗГ-ыг ямар ч аргаар хамаагүй унагаж, түүний оронд ѳѳрсдийн хүмүүсээ томилуулахаар улайрч байна. Тэгэхээр шударга ёс тогтоохын тулд түүнийг дэмжихээс ѳѳр сонголт үгүй. Л.Оюун-Эрдэнэ та нарын адил залуу уеийн тѳлѳѳлѳл. Дайсан ч, баатар ч биш. Тэр харин Тѳр удирдаж байгаа хүнийхээ хувьд хариуцлагаа хүлээж, үүргээ биелүүлэх ёстой

Урьдын адил хулгайчид, аливаа жагсаал тэмцлийг саармагжуулан будилуулж, утга учрыг нь алдагдуулж, ѳѳрсѳддѳѳ ашигтай байдлаар ашиглахыг хүсч байгаа.Түүнд нь дэмжлэг болох учраа олохгүй байгаа залуус ч цѳѳн биш байгаа. Тэгэхээр эв нэгдэлтэй байж, адил санаагаар “Хулгайчдыг нэрлэн, хариуцлага тооцох” шаардлага дээрээ хатуу зогсож байвал сайн сан. Энэ асуудлаа шийдүүлж байж, дараа дараагийн шаардлагуудаа үргэлжлүүлэх боломж та нарт байнаа. Ийм замаар залуус та нар ѳѳрийн эх орондоо сайхан амьдарч, мѳрѳѳдлѳѳ биелүүлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаарай

Ийм аугаа түүхтэй, асар их баялагтай Монгол эх орноо ийм увайгүй байдлаар тонон, цѳѳхѳн монголчуудынхаа боломжийг хулгайлсан нѳхдүүдэд гишгэх газар үгүй болноо. Үеийн үед үр удмаараа цээрлэл хүлээх болно, та нар. Эр зориг гаргаад ѳѳрсдѳѳ буруугаа хүлээж уучлал гуйхгуй бол энэ залуус бас эх орон тань та нарыг хэзээ ч уучлахгүй. Барагдахгүй шунал, ичихгүй тэнэглэл тань та наргүй эх оронгүй болгоход ойрхон байна, хулгайчид аа. “Эх оронгүй хулгайчид” гэж байдаг юм шүү.

 

                                         Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах