Х.Болорчулуун сайд, Ц.Даваасүрэн гишүүн хоёрын хууль бус тендерүүд ил боллоо
2022/12/15
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар сүүлийн 10 гаруй жил улс төрд хоршиж буй хамтрагч.
Төрийн эрх мэдлийг ашиглан, бие биенээ дэмжиж хууль бус ажил олон хийсэн хүмүүс. Ингэхийн тулд хэлхээтэй юм шиг нөхөрлөдөг. Зөвхөн эрх ашиг тэр хоёрыг нэгтгэдэг гэсэн үг.
Тэр хоёрын бизнес, эрх ашгаар ч нэгдэж байсныг илтгэх баримтыг бид онцолж байна. Ерөөс тэдний нөхөрлөл нь эрх ашигт эсвэл эрх ашиг нь нөхөрлөлийн ЦЭГТ нэгтгэдэг үү гэдэг нь анхаарал татдаг.
БАРИМТ НЭГ: Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод газар” ХХК нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажилласан 2017-2020 онд 1.589.407.310 /нэг тэрбум 560 орчим сая төгрөг/-ийн таван удаагийн тендерт ялж Эрчим хүчний салбарт ажил гүйцэтгэсэн байна.
Тодруулбал,
- "Жаргалтхаан дэд станцын 10 кв-ын иж бүрэн тоноглол бүхий хаалттай хуваарилах байгууламж" 352 сая төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
- УБЦТС "Универсал трактор" 280 сая төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
- УБЦТС "Кабель" 97 сая 759 мянга, 310 төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
- УБЦТС "Тэжээлийн блок" 439 сая 648 000 мянган төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
- Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээд "25 тонны даацтай авто кран нийлүүлэх" 420 сая төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
зэрэг тендерт ялж байжээ.
-АГААРЫН ШУГАМ БОЛОН ДЭД СТАНЦЫН ЗАСВАРААР ГУРВАН ТЭРБУМЫГ АВСАН ТҮҮХ -
БАРИМТ ХОЁР:Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн /ДБЭХС ТӨХК/ 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар эзэмшдэг байна. Гэтэл 2018 онд буюу мөн л Ц.Даваасүрэнг Эрчим хүч /ЭХ/-ний сайдаар ажиллаж байх үед ДБЭХС ТӨХК нь тендер зарлалгүйгээр "Дорнод газар” ХХК-тай шууд гэрээ байгуулж Хэрлэн сумаас Булган сум хүртэлх 35 кв-ын 40 км урттай агаарын шугам болон дэд станцын засвар шинэчлэлийг 3.0 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь тухайн үед дээрх агаарын шугамыг шинэчлэхээс илүүтэй ДБЭХС ТӨХК-ийн зуухны засвар, шинэчлэлийн ажлыг хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан гэдэг. Гэтэл зуухны засвар шинэчлэлийг хийх туршлагатай, мэргэжлийн компанигүй гэх шалтгаанаар тус ажлыг хойшлуулж, агаарын шугамыг солих ажлыг зохиомлоор бий болгон үнэлгээг өндрөөр тогтоож “Дорнод газар” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж буй. Улмаар тус ажлыг ДБЭХС ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудаар хийлгэсэн бөгөөд цалинг нь ДБЭХС ТӨХК-иас олгуулсан гэх мэдээлэл байгаа юм. Нөгөөтэй “Дорнод газар” ХХК нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах чиглэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн мэдээлэлд гадаад хэлний орчуулга, сургалт, газар тариалан эрхлэх зориулалтай хэмээн бүртгүүлжээ. Одоо “Дорнод газар” ХХК-ийн захирлаар Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ ажиллаж байна. ДБЭХС ТӨХК-нь анх удаа 2017-2018 онд гурван тэрбумын ашигтай ажилласан нь ийнхүү тус ажилд зарцуулагджээ.
-1.2 ТЭРБУМЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН ЧИГЛЭЛИЙН БУС "САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН" ХХК НЬ МӨН Л Х.БОЛОРЧУЛУУН, Ц.ДАВААСҮРЭН НАРТАЙ ХОЛБООТОЙ ГЭВ-
БАРИМТ ГУРАВ: 2020 оны дөрөвдүгээр сард ДБЭХС ТӨХК нь “Саруул өргөө констракшн” ХХК-тай 1.2 тэрбумын гэрээг байгуулж “КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажилд бараа материал нийлүүлэх, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх”-үүлэхээр болжээ. Гэтэл “Саруул өргөө констракшн” ХХК нь мөн Х.Болорчулуун сайдтай холбогддог байх байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Түүнээс гадна талуудын байгуулсан гэрээний 5.3-т бараа материал бүрэн хүлээн авсны дараа төлбөрийн 70 хувь буюу 840 сая төгрөгийг шилжүүлэх, 25 хувийг ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа шилжүүлэх, чанарын барьцааны 5 хувийг ажил хүлээж авах комиссын дүгнэлтийг үндэслэн ажлыг хүлээн авсны дараа төлөхөөр заасан байдаг. Гэтэл ямар ч бараа нийлүүлээгүй, ажил гүйцэтгээгүй атал 2020 оны долдугаар сард 750 сая төгрөгийг ДБЭХС ТӨХК-иас “Саруул өргөө констракшн” ХХК-д шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. “Саруул өргөө констракшн” ХХК нь мөн л цахилгаан эрчим хүчний чиглэлийн компани биш бөгөөд КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажлыг ДБЭХС ТӨХК-ийн ажилтнуудаар хийлгэж гүйцэтгүүлсэн. Цалинг ДБЭХС ТӨХК гаргасан бөгөөд тус ажлын үеэр ажилтан Ц.Н үйлдвэрийн осолд орсон талаар нутгийнхан ярьж байна
. БАРИМТ ГУРАВ:ДБЭХС ТӨХК нь хэрхэн, яаж Х.Болорчулуутай холбогддог схемийг харвал Гүйцэтгэх захирлаар нь Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын хүүгийн хадам аав Г.Отгонбаатар ажилладаг. Харин Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нь мөн Х.Болорчулуун гишүүний төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү аж. Мөн Хангамжийн хэлтэст Х.Болорбаатарын хүү Б.Алтанхуяг нь инженерийн орон тоонд цалин авдаг ч ажлаа хийдэггүй гэх шүүмжлэлийг тус компанийн ажилчид хэлж байгаа юм.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ 70.2 САЯ ЮАНИЙН ЗЭЭЛЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖЛЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.БОЛОРЧУЛУУН, Ц.ДАВААСҮРЭН НАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ-
БАРИМТ ДӨРӨВ:Одоо ДБЭХС ТӨХК-ийн 50 мвт өргөтгөх ажлыг 79.5 сая долларын зээлээр гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөгжлийн банкнаас тус төслийн ажилд нийт 70.2 сая юанийн зээлийг олгосон. Тендерт БНХАУ-ын компани шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгч компаниуд нь мөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нартай холбоотой байж болзошгүй аж. Тухайлбал, өргөтгөлийн талбайн инженерээр ажиллаж буй Рэнцэндорж гэгч нь “Дорнод гурил” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: Isee.mn
Х. Болорчулуун · 2023/04/13
Тэгсэн би идсэн яадаг юм. Улам илүүг идэх болно.
Болорчулууны дүү нар 20,3 тэрбум · 2022/12/19
Болорчулууны дүү нарын 20,3 тэрбум тендер идсэн баримтыг доргио.мн дээр тавиад устгачих юм. Та нар мөнгө аваа юу худлаа мэдээлэл цацаа юу. Дорнод газар, Саруул-Өргөө гээд 2 компаны талаар яг л бичиж байна лээ. Ингэж мөнгө авах юм бол мэдээ тавьж яадаг байна
Зочин · 2022/12/18
Зочин · 2022/12/18
Хувийн эрх ашгийг эрхэмлэдэг шударга дүр эсгэгч нар мөн
Зочин · 2022/12/16
Шударгын хаад биз дээ.
Зочин · 2022/12/16
ман их гоншгонсон дуракуудаа сайд болгодог гороо амсаж байна
Зочин · 2022/12/15
ed nar chini gegeen saihan hymyys bis bna s dee!!!!ikhe hyrald byzar hylgaichid syrgadag baina??....Odoo songogchid mini ergyy ard tymen gej baimaargyi hichneen jil ene heden abilgagch alyyrchin argaa barsan hylgaichid aa,songoh gesen yum be?Jinhene ard tymen gej bna uu?.....esbel yileen edleed yhelee hyleegeed syyna yy?....ard tymen bosoh heregtei chag ye men?....
zochin · 2022/12/15
erunhiilgch min ee mgl turd ymar uls thuglarthan yum be ⁉️ oi gutah ii erunhiilgch sohorthon dulii yum bolov ⁉️ turd suuj bga uls shudraga hun bna mgl uls chin ezengui uls bolj ee ardtumen nii uviin huitend engej tamalj bga oron delhiid mgloos uur bnau mgl chuud min ee tatvar bitgii tul tatvar tulluu ene heden nuhdiig tejeehe bolchih ii ajil ch bitgii hii yagaad geheer turd zuv yum alga uchir
Хэхэ · 2022/12/15
IP хаяг чинь хэн гэдгийг чинь харуулаад байна ядахдаа нуу кккк
Х.Болорчулуун · 2022/12/14
Юун ДБЭХС ТӨХК хаана байдгийг нь ч би мэдэхгүй. Даваасүрэн гэж сонсож байсан уулзаж байгаагүй. Аан тийм УИХ-ын чуулганы танхимд нэг харсан юм бна. Би ер нь 7 настайгаасаа хойш цахилгаан хэрэглэж үзээгүй дандаа гал түлж амьдарсан.
Зочин · 2022/12/14
Болорчулуун гуай станцыг бүр тонож дууслаа. Бүх хамаатан садан, дорнод гурилынхаа ажилчдын эхнэр нөхөр гээд ямар ч мэргэжилгүй гаруудыг шахаад. Дээр Отгонбаатарынх нь эхнэр гэж ШҮҮР унасан хүн Шинэ хөгжлийнхөө баахан хүнийг шахаад. Хүний нөөцийн бодлого түй ч бхгүй болсрн бна
Зочин · 2022/12/13
Х.Болорчулууны дүү чинь Дорнод газар гэдэг компанитайгаас гадна Эрднэс таван толгойн ТУЗ-ийн гишүүн шд. Эрднэс таван толгойн сайтан дээр байгаа. Нэг гараараа оюутолгойтой тэмцэнэ гээд нөгөө гараараа дүүгээ шургуулчихсан аюултай этгээд
Зочин · 2022/12/13
Болорчулуун, Даваасүрэн нэг нэг төсөл хариуцсан гэсэн үү. Дарханы төмөрлөг, Дорнодын станцын өргөтгөл. Энэ 2 мөнгө идхгүй шудрага байх хүмүүс мөн үү.
Зочин · 2022/12/13
ман хүнээ танидаггүй сохор
Зочин · 2022/12/13
даваасүрэн болорчулуун хоёр одоо болио зөндөө л идлээ баяжлаа шүү дээ
Зочин · 2022/12/13
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон
Зочин · 2022/12/12
Shuud jagsan shudraga yos ta nariin bulaig delgen blood shaachin tvgjilvvd
Зочин · 2022/12/12
Гишүүн тайлбар хийнэ Заа, Энэ бол ...
zochin · 2022/12/12
arail enrelgui uls yum buhel buten mgl ulsiin turd suugaad hoorondoo tohirolthood huviin harmaaga zuzaalj suudag ene uvgun tugthuguud.n hiisen lai eh oron ardtumen nii bolomj iig hulgaij san uvaigui nuhud ur huuhed n hiisen laig edleesei ta nariig songson ardtumen uruvdultei yum hudalch hulgaich huniig tansan bol udiig ardtumen min ee engej arga barihgui bsan bhdaa uls hohrolgui bolgo
Зочин · 2022/12/12
Цадаж хандаггүй ямар зэвүүн сданууд вэ?