Ө.Шижир болон Х.Баттулгад хилийн хориг тавиагүй
2022/12/13
Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг зарлалаа.
Энэ талаарх мэдээлэл хийх үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Эдгээр нэр дурдагдсан хүмүүсийн заримаас мэдүүлэг авсан. Хилийн хоригийг шаардлагатай хүмүүст тавьсан. Ө.Шижир болон Х.Баттулгад хилийн хориг тавиагүй.
Яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаад цугларсан нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийгдэнэ.
Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй. Хяналт тавих эрх нь Монгол Улсын иргэдэд бий" гэв.
Зочин · 2022/12/14
Энэ 2 гадагшаа зугтааж болно гэсэн үг үү