С.Амарсайхан: Мөнгө угааж, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой!
2022/12/14
Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулах, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах талаарх асуудлыг өнөөдрийн ЗГ-ын хурлаар хэлэлцсэн.
Гэвч Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон уг асуудалд төдийлөн дорвитой шийдэл гаргахгүй байсан тул Шадар сайд С.Амарсайхан бухимдаж, удирдлагуудыг нь арилжааны банкуудтай эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн АТГ-д өөрийн биеэр өгч шалгуулна гэдгээ мэдэгджээ.
Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан:
Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна.Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфльяци, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан МБ-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.
Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг.
Гэтэл нөгөө талд нь хэдэн үеээ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.
Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм.
Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн хувь заяа бас бий.
Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.
Зочин · 2022/12/15
Амарсайханы зөв.
Зочин · 2022/12/14
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон
Зочин · 2022/12/14
ЗӨВ ХӨӨ. ЭР ХУРГА гэдэг үг байдаг байхаа тээ
Зочин · 2022/12/14
Яг зөв. Энэ нөхрөөс болж мөнгөний бодлого алдагдсан.
ЯГ ЗӨВ МУНДАГ ХҮН ДЭМЖИЖ БНАА · 2022/12/14
ЯГ ЗӨВ ДЭМЖИЖ БНАА