Х.Мандахбаяр УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргажээ
2022/12/15
УИХ-ын даргын Эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Х.Мандахбаяр уг алба тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргажээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ.
Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар "нүүрсний хулгай" хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно.
Зочин · 2022/12/15
Орон тооны бус сайн дурын зөвлөх .. түдгэлзэх шаардлагагүй л дээ Солиориогүй биз !
Зочин · 2022/12/15
чи одоо бас л худлаа ярих нь уу зиндаа сэтгүүл гаргаж улсаас зөндөө мөнгө гаргуулсан гэнэ лээ