С.Амарсайхан: Ипотекийн корпораци 400 тэрбум төгрөгийг хууль бусаар ашигласан
2022/12/15
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.15/ Монголбанкны Ерөхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах, хуулийн дагуу шалгах хэрэгтэй хэмээлээ.
Тэрбээр "Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, ипотекийн зээлийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Ипотекийн зээлийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан ч ажил нь удаашралтай байгаа.
Сангийн болон Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, ШӨХТГ-ын гээд нийт 10 гаруй албан тушаалтын гарын үсэгтэй ажлын хэсгийн дүгнэлт гарсан" гэв.
Тус ажлын хэсгээс
Нэгдүгээрт, ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох
Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь болгох
Гуравдугаарт, зээлийн эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд, банк санхүүгийн байгууллагууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэх дүгнэлтүүдийг гаргажээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Банкнаас нэг хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд найман хувиар олгодог. Ипотекийн корпораци 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусар ашиглан зарцуулсан байна" гэв.
Зочин · 2022/12/15
Самарсайхан ипотекийн зээлээр жагсаал цуглааныг дарах арга хайж байна
Зочин · 2022/12/15
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон