Өнөөдөр /2022.12.21/ төрийн ордонд болж буй нүүрсний хулгайтай холбоотойгоор нээлттэй сонсгол өрнүүлж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Та бүхний шаардлага тавьж байгаа чинь зөв. Бид нар сөрөг хүчний хувьд жинхэнэ хулгайчдыг зарла гэх шаардлагыг тавьж байгаа. Та бүхэнтэй санаа зорилго нэг байна. Бид нар сөрөг хүчин учраас ярина гэж бодож байгаа. Тэмцэл хийгээд явж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Та нар шиг залуус нийгмийг эрүүл болгож байгаа. Зоригтой бай. Миний хувьд олон жолоочийг ажлын байртай болгосон. Нүүрс тээвэрлэдэг байсан минь үнэн. Нүүрс тээврийн компани ямар ч эрх мэдэлгүй компани юм. Намайг яагаад энэхүү асуудалд холбож ярьж байгааг ойлгохгүй байна. Би шалгуулах болно. Намайг гүтгэж байна” гэв.