АН-аас нийгэмд өрнөж буй үйл явдалд байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Улс оронд үүссэн хямралт нөхцөл байдалтай холбогдуулан иргэд үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдаас бодит хариулт шаардаж байгаатай АН байр суурь нэг байна.

Нүүрсний хулгай болон түүнтэй холбоотой төрийн өндөр тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаар АН анхааралтай ажиглаж, холбогдох мэдээллүүдийг цуглуулан ажиллаж байна.

 

1.Нүүрсний хулгай, түүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг нам харгалзахгүй шуурхай, шударгаар шалгаж, гэм бурууг нь тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэн, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийг хуулийн байгууллага, эрх баригчдаас шаардаж байна.

 

2.Эрх баригчдын хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаагийн нэг илрэл нь АН-ын бүлгийг хүчгүй болгож, тоглоомын бүлэг байгуулсан явдал юм. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй эрх баригчид АН-ын гишүүд болон дэмжигчдийн эрх ашгийг зөрчиж, намын дотоод асуудалд хувийн болон улс төрийн ашиг сонирхлоор хандаж, Үндсэн хууль наймаалцах замаар хуульд хүчээр нэмэлт өөрчлөлт хийж, АН-ын бүлгийн даргыг өөрчлөх  ажлыг хийж ирсэн гэсэн хоёр асуудалд онцгой анхаарал хандуулж буйгаа АН-ын дарга С.Эрдэнэ илэрхийллээ.

 

Тэрбээр “АН улс оронд нүүрлэж буй луйвар булхай болгоныг анхааралтай ажиглаж байгаа. Бидний дараагийн алхам төмрийн хүдэр, зэс, алт зэрэг уул уурхайн баялагт хийж байгаа луйвар, хууль бус гэрээний чиглэлээр ажлын хэсэг гаргаж, ажиллаж байгаа” гэдгээ хэлэв.