Хулгайчид ба жагсагчид

 

*Хохирол нь 40 их наядаар тооцогдож буй “Нүүрсний хулгай” нь aдгийн новшнуудын эх орноо тонон дээрэмдсэн гутамшигт үйлдэл мѳн. Энд ганц нэгээр нь нэрлээд шийдэгдэх асуудал биш. Олон жилийн туршид бүлэг болж амташсан новшийн хулгайчдын бузар үйлдэл мѳн. Энд:

-Мэдээлэлд ойр улстѳрчид

-ЭТТ дээр удирдах болон шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд

-Нүүрсийг тээвэрлэх ажлыг зохион байгуулагчид

-Хилээр гарах баримт бүрдүүлж хянах үүрэгтэй гаалийнхан

-Хилээр гарч буй ширхэг чулууг ч шалгах үүрэгтэй хилийн цэргийнхэн

-Хууль зѳрчсѳн эсэхийг хянаж байх үүрэгтэй цагдаагийнхан

-Эх орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалж байх үүрэгтэй тагнуулынхан

-Иргэдийн мэдээллийн мѳрѳѳр авилга авч эх орноо хохироосон үйлдлийг шалгах үүрэгтэй АТГ-ын хан

Энэ бүхнээс оролцсон маш том бүлэглэл энд ажилласан нь тодорхой. Улстѳрийн дээд албан тушаалтнууд оролцож байж үйлдэгдэнэ. Магадгүй зарим улстѳрийн намууд энэ зохион байгуулалтад оролцож сонгуулийн зардал болон намын санхүүжилтэд ашигласан байх магадлалтай гэж би лав хардаж байгаа

 

*Монгол Улсын Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хѳгжлийн Банк” болон “Нүүрсний хулгай”-н талаар “Шүгэл үлээсэн”. Энэ бол маш их эр зориг байлаа. Ингэснээрээ тэр намынхан дотроо ч, улстѳр бизнесийн бүлэглэлийн хэмжээнд ч маш олон дайсантай болсон. Энэ бүхнийг шийдэхээр зориглосноор маш их бэрхшээлүүдтэй тулж буй.

 

Түүний дайснуудын хувьд “энэ ЗГ-ыг огцруулж”, шинэ ЗГ-т ѳѳрсдийн хүнээ оруулж байж ѳѳрсдийгѳѳ хамгаалж, хэргийг замхруулж үгүйсгэнэ. Новшнуудын хувьд “орших уу? эс орших уу?” гэдэг сонголтын ѳмнѳ ирээд байгаа болохоор “үхэхдээ ч үхэр буугаа тавих” -aaр зэхэж буй. Л.Оюун-Эрдэнийн ЗГ, энэ асуудлыг эсэргүүцэж жагссан олон нийтийн дэмжлэгт найдаж буй нь бодит үнэн. Тэдний хувьд ялж шударга ёсыг тогтоож чадах уу? ялагдаад улстѳрийн хувьд хэн ч биш болж үлдэх уу? гэдэг сонголтын ѳмнѳ зогсож буй

*Улстѳрчид нь хэт баяжиж, ард олон хэт ядуурч, туйлдаж байгаа энэ үед тэвчээр нь барагдсан олон нийт жагсаалаа эхлүүлээд бараг 20 шахам хоног үргэлжлэв. Жагсаалын эхлэл үнэхээр эрүүл байлаа. Залуус бие биенээ дэмжиж, тайван байхыг хичээж, соёлтой байж чадсан. Тэд зѳв шаардлага тавьсан:

 

-Нүүрсний хулгайчдаа нэрлэ!

-Тэдэнд хариуцлага тооц!

 

Эхлээд чиглүүлэгч байгаагүй ч аажимдаа удирдагчид гарч ирсэн. Би энэ залуусаар бахархаж, тэдэнд талархаж байгаа. Олон хүмүүс дэмжиж байгаа ч талбай дээр ирж жагсаагүй нь болгоомжилж, байдлыг ажиглаж байсных байх. Ѳмнѳ нь ийм жагсаалууд хэн нэгний захиалга болон оролцоотойгоор эмх цэгцгүй байдал үүсгэн, үнэ цэнээ алдан ялагдал хүлээж байсан гашуун туршлага бий. Улстѳрчид хожиж олон нийт хохирч үлддэг байсаан. ЗГ:

-Хуулийн заалтандаа ѳѳрчлѳлт оруулж, хулгайчдын хүлээх хариуцлагыг чангатгав

-Ямартай ч 17 хулгайчдыг нэрлэж, тэд харин ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрч эхэлсэн

Бухимдсан жагсагчид асуудлуудыг ѳѳр тийш нь хандуулж аажимдаа эмх замбараагүй байдал руу чиглэж байв. Мэдээж энэ үеэс “нүүрсний хулгайч”-дын хатгаас идэвхижсэн болов уу хэмээн би хардаж байна. ЗГ-ыг улам муухайгаар харагдуулж, тэднийг огцруулах нь тэдний туйлын зорилго. Уулзалт хэлэлцүүлэг зохиоход, хууль боловсруулж баталдаг хүмүүсийн ѳмнѳѳс сэтгэлийн хѳѳрлѳѳр орилж хашгичсан хүмүүс хэзээд ялагдана. Бүх зүйл хуульд захирагддаг, хүүлийн хүрээнд шийдэгддэг болохоор. Улстѳрчдийн хѳзѳр энд буй.

 

*НАДАД САНАЛ БАЙНА

 

1. Ч.Ганжавхлангийн санал болгож байгаагаар, жагсагчдын эхний зорилго биелсэн болохоор эхний үр дүнгээ дүгнэж дараагийн шат руу шилжих хэрэгтэй байна. Эхний жагсагчид маш сайн байж үүргээ биелүүлсэн болохоор бид тэдэнд талархах ёстой

2. Одоо хуульчид, судлаачид, эдийн засагчид багт нэгдэн орж, бодит судалгаан дээр тулгуурлан шийдэл, гаргалгааг гаргах хэрэгтэй байна. Ийм баг улс тѳрчид болон ЗГ-т асуудлаа зѳв тавьж тэднийг шахах боломжтой

3. Олон нийт тайван байдлаар жагсаалаа үргэлжлүүлж, асуудлыг зѳв дарааллаар тавьж, тэвчээртэйгээр шийдвэрлүүлж үр дүнд хүрэх ёстой. Энэ жагсаал олон хоног, сар үргэлжилнэ. Тэвчээртэй тэмцэх хэрэгтэй болжээ 

4. Жагсагчид сонор сэрэмжтэй байж “нүүрсний хулгайч”-дын санхүүжилт, захиалгат үйлдэл, халдлагыг илрүүлж тэдэнд авталгүйгээр олон нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. 

5.  Одоо бид сэтгэлийн хѳѳрлѳѳр асуудалд хандмааргүй байна л даа. Ѳѳрийнхѳѳ болон үр хүүхдүүдийнхээ ирээдүйн тѳлѳѳ залуус нэгдэж, манлайлж, ѳѳрсдийн оролцоогоо нэмэгдүүлэн зохион байгуулалтад орох цаг нь болжээ

 

Энэ бол миний л ажиглалт, санал. Авах гээхийн ухаанаар хандана буй за. Монголчууд бид түүхэн боломжийн ѳмнѳ ирээд байгааг мэдрээд байна. Бидэнд ухрах газар үгүй. Гагцхүү хуулийн хүрээнд асуудлыг тавьж, тайван байдлаар шийдэлд хүрэх ёстой. Хулгайч нарт бидний эх оронд гишгэх газар үгүй.

 

                                           Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах