Ж.Мөнхбат: Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн
2022/12/27
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороо(ТББХ)-ны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх санал асуулга хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан.
Үүнтэй холбогдуулан ТББХ-ноос ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг томилоод байна. Одоогийн байдлаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн. Нээлттэйгээр нэр дэвшүүлж, 5-11 хүнийг сонгон шалгаруулна.
Энэ хүрээнд дараах ажлыг зохион байгуулна. Үүнд:
- “Нийгэм, эдийн засаг, улс орны тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна.
- “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг ТББХ-ноос 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтад эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, жагсагч нар оролцох боломжтой.
- Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороогноос түүврийн аргаар сонгож оролцуулна" хэмээв.
Ташрамд дурдахад, Зөвлөлдөх санал асуулгыг анх 2017 онд Үндсэн хуулийн асуудлаар явуулж байжээ.
Зочин · 2022/12/28
Энэ нөхөр яагаад заавал сар шинийн баярын үеэр хугацааг товлож бгаа нь бүүр зэвүүн чоно борооноор гэдэгдээ
Зочин · 2022/12/28
шинийн нэгэн
zochin · 2022/12/27
Зө2, цагаан сарын шинийн 1-ний өдөр, өөр юу хэлэх вэ дээ