Д.Ганбат: Иргэд шинэ жилээр хундага барьсан хэн нэгэн гарч ирээд ямар нэг зүйлийг чөлөөлөх болов уу гэсэн хүлээлттэй байна
2022/12/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Олон хууль баталдаг ч цаасан дээр үлддэг. Амьдрал дээр хэрэгждэггүй. Хуулиас давсан дүрэм журам гаргадаг. Албан тушаалтнууд өөрийн дуртай дүрмээ гаргаж байна.
Зөвшөөрөл өгдөг нэг хүн МАН-ынхны ургийн мод ургуулсан байдлаар ажлаа хийдэг. Албан тушаалтантай хариуцлага тооцдоггүй. Яамныхны ярьдгаар МАН-ын үед улныхан болсон ард түмэн л хохироод үлддэг. Улам л улныхан болох юм байна.
Орон нутгаар явж, тойрогтоо ажиллаад ирлээ. Амьдрал улам л хүндэрсэн байна. Бүгд л шинэ жилээр хундага барьсан хэн нэгэн гарч ирээд ямар зүйлийг чөлөөлж өгөх бол гэсэн хүлээлтийн байдалтай л байна. Өр хэтэрсэн, баригдсан байна.
Харин МАН-ын дарга нарын ширээ шинэ жилээр бялхах байх. Иргэдийн амьдрал бол хэцүү байна шүү.
Төрийн албан хаагчдын цалин амьдрал дээр нэмэгдсэн зүйл алга. Тэд 500 мянган төгрөгийн цалин авдаг байж байгаад ихэнх нь татвартаа суутгагдаад, 700 мянга болж байгаа юм байна. Энэ мэтчилэн асуудал байгаа юм. Дайны үеэс долоон дор байдалтай байна. Баяр болохоор хүмүүсийн амьдрал ямар байгаа нь илүү их мэдрэгддэг юм байна" гэв.
бат · 2023/01/01
АН юм амлаж байсаныг санахгүй юм
зочин · 2022/12/30
юу ч л амалж болно ш дээ. монголд амлалт хулуль хоёр бол хоосон чанартай зүйл.
Зочин · 2022/12/30
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д нэмж өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй