Н.Удаанжаргалыг Монголд ирүүлэх талаар холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна
2023/01/18
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх талаар холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од мэдээллээ.
Түүнчлэн тэрбээр АТГ, Цагдаагийн байгууллага хамтарсан Ажлын хэсэг байгуулсныг онцоллоо.