Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд 8-наас өмнө анхан шатны нэгждээ хандана уу
2023/01/30
Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандана уу
Иргэд энэ оны хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандан залруулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа.
Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийх юм байна.