Маргааш Aлдарт эхийн одонгийн мөнгийг мөнгийг олгоно
2023/02/13
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Энэ сарын олголтын онцлог нь сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор товлолт өдрүүд өөрчлөгдөх, зарим халамж сараар наашлах зэргээр зохицуулалт хийгдсэн.
Тухайлбал, 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгийн нийлүүлэн хоёрдугаар сарын 16-нд буюу Пүрэв гарагт олгоно.
Тодруулбал, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд /2023.02.16/ шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.
Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.