Төсвийн хэт үрэлгэн бодлого өнгөрсөн арван жилд манай эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс өчигдөр танилцуулсан.

Хэрэв 2010 онд батлагдсан "Төсвийн тэнцвэртэй байдлын тухай хууль"-ийг журмын дагуу мөрдөөд явсан бол, үрэлгэн бодлого хэрэгжүүлээгүй тохиолдолд үр дүн ямар байх талаарх судалгааны дүгнэлтээ тайлбарлав. 

Тэрбээр "2010 онд батлагдсан хуулиасаа буцсан хоёр зүйлийг хэт үрэлгэн бодлого хэмээн нэрлэж байгаа. 

  1. Хүүхдийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, цар тахлын үед иргэдэд олгосон вакцинжуулалт болон мөнгөн тэтгэмж зэрэг урсгал шилжүүлгүүдийг төсвөөс санхүүжүүлсэн.
  2. Төсвийн нийт зардлын өсөлт “зардлын тааз”-аас удаа дараа хэтэрч байсан. 

Энэ хоёр зүйл хэрэгжээгүй бол 2010 онд баримталж байсан анхны үзэл баримтлалууд хэрэгжээд явах байсан. 

 2019, 2020, 2021 онд төсвийн зарлага хэт өсөлттэй байсан. 

Хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлээгүй бол 2010 онд гаргаж байсан доорх дээд хязгаарын тооцооллоос хэтрэхгүй. Үүнд:

  1. Төсвийн урсгал шилжүүлэг багасах,  
  2. Төсвийн нийт зарлага 14 их наядыг давахгүйгээр 10 их наяд орчимд хүрэх, 
  3. 2019 оноос өссөн бараа үйлчилгээний зардал хэвийн түвшинд явна. Одоогоор тооцоолж байснаас нэг тэрбум гаруй төгрөгийн өндөр байна. 
  4. Төр ДНБ-ий 35 хувийг эзэлж байгаа тоо 25 хувиас бага байх, 
  5. Төсвийн алдагдал 2018 оноос эхлэн дээд хязгаар буюу ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх, 
  6. Засгийн газрын өр илүү хурдтай буурч, 2018 оноос эхлэн 60 хувийн хязгаартаа багтах байсан гэсэн тооцоолол гаргасан. 

Цаашдаа хэт үрэлгэн бодлого дээрээ анхаарал хандуулахгүй бол дээрх үзүүлэлт муудна. 

зураг

 

зураг

 

"ХАА, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, БАРИЛЫН САЛБАРЫН ӨСӨЛТ САЙН ГАРАХ БАЙСАН"

зураг

 

Засгийн газрын хэрэглээ өндөр байх нь ДНБ-ий өсөлт өндөр гарна гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын хэрэглээ бага байвал ДНБ дагаад буурах байсан уу? гэж асуудаг. Бидний тооцооллоор бол хэт үрэлгэн бодлого хэрэгжээгүй бол ДНБ одоо байгаагаас давах байсан.

Яагаад гэвэл хувийн секторуудын хөрөнгө оруулалт үр ашигтай салбар луу очдог учраас эдийн засгийн өсөлт том байна. Хувийн секторууд нь эдийн засгаа авч явна гэсэн үг. Мөн төсвийн хөрөнгө оруулалт буурснаар хувийн секторыг шахан гаргах үзэгдэл багасаж, хөрөнгө оруулалт нэмэгдэж нийлбэр дүнгээрээ өсөх байсан

Төсөв цомхон байна гэдэг нь эдийн засаг бага гэсэн үг биш. 

Бидний хэлэх гэсэн санаа бол урсгал шилжүүлгүүдээ хэмнэ. Тэр мөнгөөрөө том төслүүддээ хөрөнгө оруулах юм. Ингэж чадвал эдийн засгийн хөрөнгө оруулалт өндөр өгөөжтэй байна. Төр данхайсан учир хувийн сектор боломжоо алдсан байна. ДНБ-ий хувьд хохирохгүй байсан" хэмээн ярив.