Н.Учрал: Шилэн ажиллагааны хүрээнд хэн хичнээн лиценз эзэшиж буй мэдээллийг ил болгож байна
2023/04/17
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шилэн" ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгож байгааг мэдэгдлээ. Түүнчлэн төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгож байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "Төрийн өмчит болон төрийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн 612 нэрсийг нээлттэй болгож байсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хариуцагч нараас илгээсний дагуу өнөөдөр 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болгож байна" гэсэн юм.