Дээрх хэрэгт 127 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаас 68 нь нийтийн, 35 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, ажилтан, 8 нь хувиараа нүүрс тээвэрлэдэг иргэн, 3 нь БНХАУ-ын иргэн, 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна.

Тодруулбал,

- Улсын Их Хурлын гишүүн - 7,

- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан - 1,

- Засгийн газрын гишүүн, сайд асан - 1,

- Яамны төрийн нарийн бичгийн дарга асан -1,

- Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга - 1,

- Аймгийн засаг дарга - 1,

- Аймгийн засаг дарга асан - 1 хүн байна.