Ч.Сайханбилэг Колорадогийн "үнэтэй хороолол"-д сая доллараар авсан тансаг хаустаа амьдарч байна
2023/04/24
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоосоо яваад гурван жил хагас болж байна. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гарсан байдаг.
Уг нь түүнийг илтэд хууль зөрчиж "Оюу толгой" компанийг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, "Эрдэнэт"-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэх мэдээллүүдийг эх сурвалжууд өгдөг. Тиймээс 2018 оны дөрөвдүгээр сард баривчилж, Хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.
Тэрбээр ийн шалгагдаж байх явцдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Солонгост очиж эмчлүүлэх шаардлага гарсан тул хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэсэн хүсэлт гаргажээ. Шүүх түүнийг нь ёсоор болгосон гэдэг. Ингэж яваад ирэлгүй гурван сар болох үед нь олон нийт "Ч.Сайханбилэг оргочихлоо, зугтчихлаа" гэж шуугисан.
Тэгэхэд нь АТГ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлэл хийж, "Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгээ бидэнд мэдэгдээд явсан" гэсэн. Гэвч түүнээс хойш ч "Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна", "Ч.Сайханбилэгийн тухай мэдээллийг хоёр сая төгрөгөөр худалдаж авна" зэрэг мэдээлэл тасраагүй. Харин Ч.Сайханбилэг АТГ-ын дээрх мэдээллээс сарын дараа цахим хуудсаараа дамжуулж "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа ба эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” хэмээх тайлбар хийсэн. Гэвч тэр ирээгүй. Түүнээс хойш ч ирэх талаар яриагүй. Харин энд эхлээд ЦЕГ, дараа нь Интерполоор эрэн сурвалжилсан. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд хайж байна. Ер нь бол "Ч.Сайханбилэг Солонгост удалгүй Америкт очсон" гэсэн мэдээлэл яригддаг. Тэнд очоод "Амстердам партнерс" хэмээх асар үнэтэй өмгөөллийн фирм хөлслөх болсон гэдэг. Энэ фирм Оросын нефтийн магнат М.Ходорковскийг өмгөөлж байснаар нь олон улсад сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, тус фирмээр үйлчлүүлэхэд асар их мөнгө урсана гэсэн үг.
Тэгвэл дээрээс нь бидэнд түүний амьдарч буй байршилтай холбоотой мэдээлэл ирлээ. Ерөнхий сайд маань Америкийн Колорадо мужид аж төрж байгаа аж.
Колорадо мужийн цаг агаар Монголтой төстэй. Байгалийн гайхамшигтай тогтоцтой. Түүнийгээ дагаад мужийн бараг бүх хот нь аялал жуулчлал, амралт зугаалгын төгс сонголт болдог гэдэг. Явган аялал, кемпинг, ан агнуур гэх мэт үзэсгэлэнт байгальдаа нийцүүлсэн аяллын үйл ажиллагаа явуулдаг тул жуулчдын дунд маш их алдартай аж. Мөн оффшор бүс, бас хар тамхи зөвшөөрдөг. Тэр хэрээр Америкийн "үнэтэй" мужид тооцогдоно. Колорадод монголчууд цөөнгүй амьдардаг. Хоорондоо хэлхээ холбоо ч сайтай байдаг аж. Дашрамд, Колорадо муж 2022 оны долдугаар сарын 1-нээс орон нутгийн тэтгэмж, мэргэжлийн лиценз, бизнесийн зөвшөөрөл хүссэн хууль бус цагаачдаас Америкийн албан ёсны бичиг баримт шаардахаа больжээ. Энэ нь манай сайн эрчүүд, амьдрал хөөж яваа нутаг нэгтнүүдэд маань таатай боломж болж буй гэдэг мэдээлэл ч байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэдний нэг болсон бололтой. Тэрбээр тэнд "........., Bridge view Ln, Parker, CO ........." хаягт амьдарч байна. Хаяг дээрх хаусны бодит байдлыг зурагаар харуулав.
Уг хаусыг гурван жил орчмын өмнө Америкийн үл хөдлөхийн компаниудаар дамжуулан худалдахаар танилцуулж байжээ. Энэ хаус тансаг зэрэглэлийн буюу "үнэтэй хороолол"-д байрладаг. 10 гаруй өрөөтэй. Анх "1 314 893 ам.доллараар худалдана" гэжээ. Гэвч 2021 оны гуравдугаар сарын 21-нд дээрх үнээсээ багаар худалдсан байна. 999 950 буюу үндсэндээ нэг сая ам.доллараар худалджээ.
Хамгийн гол нь энэ хаусыг манай Ерөнхий сайд асан худалдаж авсан гэдэг нь 2022 оны есдүгээр сарын 21-нд тодорхой болсон байгаа юм. Яаж гэхээр, түүний эхнэр О.Байгаль нь тэр өдөр Монголд эрхэлдэг "Байгаль хаус" компанитайгаа ижил нэртэй компанийг Америкт бүртгүүлжээ.
Бүртгэл дээрх хаяг нь нөгөөх тансаг хаусныхаа "......, Bridge view Ln, Parker, CO ........" гэж бичигдсэн байна. О.Байгаль компани бүртгүүлэхдээ "Энэ хаяг дээр амьдардаг" гэж мэдүүлсэн байгаа юм. Ямартай ч Ч.Сайханбилэгтэй холбоотой ийм "хаяг" байгаа нь ил тодорхой боллоо.
Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дээрхи байшинг Гантулга Сумьяа. Нарантуяа шагдар нар нэр дээрээ худалдан авчээ. Сайханбилгийн ямар хамаатан бэ? · 2023/05/01
Бат · 2023/04/25
Иш манайхан хөөрхий минь дээ, нэгд түрээсийн байранд сууж байгаа, хоёрт эндэх шиг фэйсбүүкээр шуураад баригдахгүй. Хүний эрхийг дээдэлсэн ардчилал тогтсон улсад суугаа шүү дээ!
Гэр · 2023/04/24
Гэр бүлээрээ ичих булчирхайгүй төрөгсөд яаж ингээд амьд яваад байдаг юм бээ тэр нөхрийг оргуулсан хүнийг шүү өөрөөр нь бариул яагаад явуулчаад явчлаа гэдэг бнаа
Ddavaa · 2023/04/24
Neg saya dollariin haus Koloradad Tim ih uneteid orohgui shuu dee30 jiliin zeeleer a San uu Belen mungeer hudaldaj a San uu gedgiig todruulah heregtei bolov uu?
яана даа · 2023/04/24
Авлигаар мөнгөжсөн хүн. Баярцогт, сайханбилиг нар ОЮУ толгойгоор авлига авсан нь тодорхой
иргэн · 2023/04/24
Новш