Ц.Оюунгэрэл: Төрийн тэргүүн тангаргаасаа няцсан хуулийн төсөл оруулж ирсэн байна
2023/04/26
Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, ТББХ-ны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож байна.
Хэлэлцүүлгийн эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, ЕТГ-ын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар илтгэл тавилаа.
Одоо намууд хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж байна.
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл: -Намуудын аюулгүй орчныг муутгасан хуулийн төсөл оруулж ирсэн байна. Хуулийн төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс орж ирж байгаа учир төрийн тэргүүн тангаргаасаа няцсан шинжтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо НАХ яам болон хувирах гэж байна. Намын дата баазыг шаарддаг, нэхэж авдаг, өгөхгүй бол сонгуульд оролцуулахгүй гэж боодог, хавчдаг НАХ яамны шинжтэй болгохоор СЕХ-ны эрх мэдлийг нэмэгдүүлж байна гэлээ.
Бат инженер · 2023/04/26
СӨХ-г олон намуудын төлөөллөөс бүрдүүлчих. Тэгвэл намын (МАН+МАХН) даалгавраар луйвар хийчихээд (саналын хуудас солих, сонгуулийн хайрцаг солих, илүү хуудас бэлтгэж хийх гм) "За таны асуултанд хариулъя " гэдэг шиг юм гарахгүй. Тойрог хэсгийн хороодыг Төрийн албан хаагчдаас биш намуудын төлөөллөөс бүрдүүлчих Тэгвэл будлиан багасна даа