Т.Доржханд: УИХ-ын гишүүдийг 152 болгохыг дэмжиж байгаа...
2023/05/01
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, ХҮН намын удирдлагуудын хамт мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Т.Доржханд: " Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бид 2 жил ярьж ирсэн. Иргэдийнхээ гарын үсгийг цуглуулж байсан.
Өнөөдөр УИХ-д суудалтай 3 нам үндсэндээ шийдвэрүүдээ гаргаж байна. ХҮН нам албан ёсоор шийдвэрээ танилцуулж байна. Шийдвэр нь ХҮН намын төлөөлөх зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн. Одоо бидэнд цаг байхгүй боллоо. Энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаа эхлүүлэхгүй бол болохгүй. Хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. Иймээс өнөөдөр шийдвэрээ гаргаж байгаа юм шүү. Товчхон хэлэхэд бид УИХ-ын гишүүдийг 152 болгохыг дэмжиж байгаа.Яагаад гэвэл энэ бол судлаачдын гаргаж ирсэн тоо болохоос 108, 99 гэдэг шашины юм уу? азын тоо биш. Энэ бол куб язгуураас гаргаж авсан тоо. " гэв.
,,Зочин · 2023/05/02
Энэ нэг амьтан ИХ-ын гишүүдийн тоо нэмэгдвэл өөоийгөө сонгогдох магадлал ихэсэнэа гээд бат бодчихсон нөхөр дөө. 1000 байсан ч чи болоод танай намархуу юмнаас хэн ч гарахгүй дэээ?
Зочин · 2023/05/01
30 байхад л болно доо та хэдийг хархад үнэндээ л хийх юмгүй юм байна
152 · 2023/05/01
152 хулгайч биш хүн олдохгүйээ өөрөө солиорчхож
Зочин · 2023/05/01
152 bolgohoor ardiin namiihan dahiad l songogdchihiishdeee