Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын сүүлээр Монгол Улсад айлчилна
2023/05/05
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад айлчлах асуудал яригдаж буй.
Тэрбээр тавдугаар сарын 22-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болсныг эх сурвалж батлав. Манай улс Франц улстай 1965.04.27-нд дипломат харилцаа тогтоож байсан юм.
Айлчлалын үеэр ураны эрчим хүчийг ашиглах асуудал хөндөгдөнө гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өмнө нь хэлж байсан удаатай.
Нэмж мэдээлэхэд, Ерөнхийлөгч Эммануэл Макроны хувьд тавдугаар сарын 19-21-ний хооронд Япон улсын Хирошима хотод болох "Их долоо"-гийн уулзалтад оролцох билээ.
ыййы · 2023/05/08
франц манайхыг тусгаарт тогтноход хамгийн түрүүнд дэмжсэн улсын нэг шүү
зочин · 2023/05/05
метро барья