Хөгжлийн банкны захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилно
2023/05/17
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилох талаар хэлэлцэн баталжээ.
Тэрээр өнгөрсөн сарын 18-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” гэсэн юм.
Хөгжлийн банкийг тус банкны тэргүүн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батаа удирдахаар болжээ.
Нийслэлийн иргэд · 2023/05/19
Хөгжлийн банкны дампуурлыг энэ хүн хэвлэл,мэдээлэлийн хэрэгсэл,олны дэмжлэгээр зөв замд нь оруулж чадлаа. Сайн байна.Одоо нар, салхины эрчим хүчний дэмжих зардал,Юнитeль болон үүрэн тeлeфоны опeратор компаниуд,Алтан тариа компани,Эмээлтийн уусмалд дүрсэн мах гээд ярвигтай хүн амын эрүүл мэнд,амь амжиргааны эсрэг чиглэсэн ноцтой олон шийдэл хүлээсэн асуудал таны шинэ ажлын ширээн дээр овоорч байна.Залуу хүн завгүй байх сайхан. Амжилт хүсьe!