Т.Доржханд: УИХ-ын гишүүний тоог 126 болгосон ч одоогийн төсвийг өсгөхгүй байя гэсэн санал дээр намын бүлгүүд тохирсон
2023/05/17
УИХ-д суудалтай улс төрийн гурван намын дарга нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар зөвшилцөж шийдвэр гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН намын бүлгийн дарга Т.Доржханд "Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100,000 хүнийг, орон нутгаас сонгогдсон гишүүн 25,000-30,000 хүнийг төлөөлж байгаа. Цаашид манай улсын хүн ам нэмэгдэнэ.
Хэрвээ Ардчилсан Нам болон эрх барьж байгаа МАН-ын зүгээс гишүүдийн тоог 126-гаас доош буулгана гэвэл 76-г өөрчлөөд ч нэмэргүй. Мөн 76 гишүүн 126 болсон тохиолдолд одоогийн төсвийг өсгөхгүй байя гэдэг дээр улс төрийн намын бүлгүүд тохирсон.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэг гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай бөгөөд жилд 10 тэрбум төгрөгийн зардал гаргаад байгаа юм. Үүнийг энэ хэмжээнд нь барих нь чухал. Мөн нэг гишүүн дэргэдээ нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч байдаг бөгөөд үүнийг хязгаарлах шаардлагатай гэдгийг бүлгүүд дэмжсэн.
Нэр дэвшигчдийг жагсаалтаар сонгогдох асуудлыг зарим иргэн буруу мэдээлээд байна. Хамгийн нэр хүндгүй, хулгай хийдэг, худлаа ярьдаг улс төрчид намын жагсаалтын ард нуугдах гээд байгаа гэдэг хардлага үүсжээ. Иймд жагсаалтад нэр цэвэр хүнийг оруулах санаачилгыг ХҮН намын зүгээс гаргаж, МАН-ын хүлээж авсан. Ардчилсан Нам санамж бичгийг хүлээж авна гэдэгт итгэж байна.
Жагсаалтад орох нэр дэвшигчдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг өндрөөр тогтоосноор иргэдийн итгэл үнэмшил нэмэгдэнэ гэсэн агуулгаар ярьсан" хэмээн мэдээлэв.
бат · 2023/05/18
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
Зочин · 2023/05/18
“Хүн нэмбэл хүнс нэмэгддэг” гэдэг үг байдаг. 76-г 50-р нэмэж 126 болгоход яахаараа төсөв нэмэгддэггүй юм? 3,4сая тэнэгүүдээс арай илүү худал ярьдаг, хулгай хийдэгүүд нь та нар юм биш үү? Ер нь яах гэж их хурлын гишүүн болдог юм? Үе үеийн гишүүдийн ихэнх нь олигтой хүмүүс байгаагүй дандаа худлаа ярьдаг, хөрөнг завшсан хүмүүс байсан. Тэр дундаас хамгийн олон хулгайчтай, худалчтай их хурал нь одоогийн танай “ангийхан”. Худлаа ярихаа боль. Яас хийж байгаад төсвөө нэмж л таарна. Мөнгө идэх л гэж их хуралруу шүлсээ гоожуулан гүйцгээгээ биз дээ? 76-г харин ч цөөлөх ёстой. Та нар ямар ажил хийдэг биш. Шалихгүй хэвтэж бас “пээдгэр, дархан эрх, халдашгүй байдал” ч гэх шиг.
Zochin · 2023/05/17
Nemne geed chichirsen bol nemjil taarna olonhiin sanalaar geed guldiiheer yaltai bilee harin ter olon zovloh biy toloologch tuslah bolon busad zardaliig hasah heregtei songogdoh bolohooroo bugdiig meddeg songogdson hoinoo 5 6 hun daguulj tosov tonodog buzar argaa boli gadaadad iim novshiin yum baidaggui yum bainlee
Авгай · 2023/05/17
Чальчаа гуай хүүхдийнхээ боловсролын сангаас авсан зээлээ төлчөөд чальч тэхгүй бол чамайг хүн намыг хэнч сонсохгүй за