УИХ-ын хаврын чуулганаар 200 гаруй хууль баталжээ
2023/07/07
УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар орчим хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа.
Гамшгийн хэмжээнд хүрээд буй үер усны асуудалд та бүхнийг анхаарал хандуулахыг хүсье. Улаанбаатар хотын зарим хэсэг, аймаг, хот суурин газрууд үерийн усанд автаад байна.
Нийслэлийн Сэлбэ голын дагуух 26 хорооны 31.6 мянган өрхийн 128 мянган хүн үерт өртөөд байна. Нийт 11 байршилд гудамж, зам, 108 барилга байгууламж усанд автаж, 19 мянга гаруй хэрэглэгч цахилгаан болоод байгаа юм. Иргэд эд хөрөнгөө биш амь насаа бодохоос өөр аргагүй хэмжээнд хүрлээ.
4,828 ажилтан, албан хаагчид гамшигтай тэмцэх ажилд дайчлагдсан ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс энэ бүх хүмүүст талархал илэрхийлье. Үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлтийн алдаа завхрал замбараагүй газар олголттой холбоотой гэдэг нь хэнд ч тодорхой байна. Энэ бүхэн бол засаглал сул, авлига газар авсны илрэл мөн.
Энэ удаагийн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Баталсан хууль болгондоо бид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үзэл санааг суулгасан гэж хэлж болно. Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгасан. Ингэж байж бид төрийг авлигаас салгаж чадна" хэмээв.
Зочин · 2023/07/07
ter 200 huulin hend haana ymar ulsd uilchleed bna be ⁉︎ ter shine 200 huulia ardtumen dee oilguulj helj zaaj uguuch gent shine 200 huuli batalsan geed hulgaich ulsd uilcheldeg huuli uursduu hamgaalah huuli batalsan yum bich ta nar ardtumen neese ter shine 200 huuliig chin medej alhaj bga hun heden ergen bga bol do asuuj uz dee ⁉️ turd bga darga nar hucheer nuuthaar shine huuli batalj batalsan gej ardtumend tulgaj bolj bna ter shine huulia ardtumen dee oilguulj helj ugvul yasii bol