АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байгаа. энэ удаа тусгай сангуудын захирал нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэж байна.

 

Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдын жилийн орлого нь 364 сая төгрөг

 

сонин mn

 

Ж.Ариунболдын  жилийн  орлого  364 сая төгрөг.   Харин гэр бүлийн гишүүдээ 90 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.  Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, газаргүй. Арван сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 115 сая төгрөгийн үнэт эдлэл,  12 сая төгрөгийн хадгаламжтай бол  287 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

 

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

 

сонин mn

 

Тэрбээр жилийн  47 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 224 сая төгрөгийн  нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  30 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, HS 250 маркийн автомашинтай.  Мал, аж ахуй, газаргүй. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 600 мянган төгрөгийн хадгаламжтай, дөрвөн сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал  Б.Цогтсаран есөн автомашинтай

 

сонин mn

 

Түүний жилийн орлого нь 60 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 32 сая төгрөг байна. Харин  180  сая төгрөгөөр  үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  Тэрбээр Тусгай зориулалтын машин хоёр,  Hyundai  Дугуйт ачигч, Isuzu ELF, Mitsubishi Pajero io, КАМАЗ-4310, Зил 130, Lexus 570, Suzuki Grand vitara маркийн есөн автомашинтай. Үүнийгээ 221 сая төгрөгөөр үнэлжээ. Мал аж ахуйгүй. Зургаан сая төгрөгийн газартай, 55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 327 сая төгрөгийн хадгаламжтай, таван сая төгрөгийн бэлэн мөнгөтэй  байна.

 

Нийгмийн даатгалын сангийн захирал Б.Батжаргал 333 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

 

сонин mn

 

Б.Батжаргалын жилийн  орлого 50 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 53 сая төгрөг байна. 333 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгөтэй.  Мал аж ахуй, үнэт эдлэл, тээврийн хэрэгсэлгүй. Найман сая төгрөгийн газартай,  дотоодын  банканд найман сая төгрөг мөн гадаадын банк санхүүгийн байгууллагад  400 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

Нийгмийн халамжийн сангийн захирал Б.Ундралын жилийн орлого 42 сая төгрөг

 

сонин mn

 

Түүний жилийн орлого нь 42 сая бол гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. Үл хөдлөх  хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар үнэт эдлэлгүй. Таван сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 26 сая төгрөгийн авлагатай бол 23 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.

 

 

П.Амгалан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин