“Төлөөллийн ардчилал бол олонхийн саналыг хуурч, бас худалдаж авсан цөөн баячуудын найр, бялуу хуваалт. Дараачийн сонгууль хүртэл сонгогчид мөнхүү найрын ширээний хаягдлаар л хооллодог юм!!. 

 

“Ардчилал та нарт цуглах, жагсах, үг хэлэх эрх чөлөө олголоо. Энэ эрх чөлөө та нарт үлдсэнийг нь өгөх ёстой. Аргаа ядвал хэдэн зоос өгөх баячуудад биеэ худалдаж төлбөртэйгээр цугла, жагс, орилолд! Тэг тэгсээр та бүхэн ардчиллыг сайн ойлгоно!!.

 

“Ардчиллын жинхэнэ нүүр царайг үзэх гэж бүү дурла! Тэр та нарт ерөөсөө таашаагдахгүй. Жинхэнэ сэтгэл, санааг нь ойлгох гэж ч бүү оролд, та амиа алдаж ч мэднэ!!. “Төрийн хэргийг, төрийн эрхийг “нам” нэртэй нэгэн субъектад өгснөөр тэрхүү субъект (бүлэг хүн) төрийн эрх ба хөрөнгөөр тоглож, улс орон, ард түмэн зөвхөн тэр бүлгийн л мэдлэг, чадавхийн хэмжээ, түвшинд байх, амьдрах шахаа, хавчилганд орчихож байна. Энэ байдлыг ухаалгаар өөрчлөх хэрэгтэй!!. 

 

“Ардчилал бол мөнгөгүй, мэргэжилгүй, боловсрол багатай, заль мэх ихтэй хүмүүсийн хувьд эрх мэдэл, баялгийн санд хүрэх үнэгүй унаа, уриа, лоозон, амлалтаар мөнгө босгох шилдэг арга!!. “Ардчиллын нөхцөлд хүмүүс цуглаж, жагссаар байгаад хөдөлмөрлөх дадал зуршлаа мартдаг. Тэгээд л саналаа худалдаж амьдрахыг оролдог. Энэ нь л улстөрчдөд хэрэгтэй байдаг юм!. 

 

“Цар тахлын үед ардчилал хамгийн муу засаглал мөнийг АНУ-ын баримт нотолчихлоо. Зоргоороо загнах эрх чөлөө чинь олноороо зоргоороо үхэх боломжийг ч мөн хангадаг бололтой!!. "Ардчилал бол төр засгийн магтахаар сайн хувилбар биш. Хүмүүс одоогоор энэнээс сайныг бодож олоогүй байгаа болохоор л сайн засаглал гэгдэж байгаа юм!!. 

 

“Ардчилал бол та нарын толгой дээгүүр дүүжилсэн өнгөтэй бөмбөлөг. Та бүхэн түүнийг сонирхон дээшээ өлийж байх зуур бөмбөлгийн эзэд та нарын кармаанд байгааг хоослон авч байдаг юм” жүжгийн нэрт зохиолч Бернард Шоу (1856-1950). “Замбараатай, дэглэмтэй, ёс суртахуунтай байсан улс орныг задгайлж бараан зах, хөөрсөн олны бужигнаан, үймээн болгочихлоо. Орилох, жагсах эрх чөлөөний үнэ цэнэ, төлөөс нь ажилгүйдэл, өлсгөлөн, ядуурал юм байна. “Ардчилал америкчуудад л ашигтай гэдэг үнэн бололтой. Социализмын үед нэг доллар 3 төгрөг 80 мөнгөтэй тэнцэж байсан биз дээ!!. Одоо 3500-аар олдохгүй байна шүү дээ!!

 

“Худалдаа ашигтай байхад үйлдвэрлэл эрхлээд яах юм. Худал үг ашигтай нөхцөлд үнэн үгээр яах юм. Сайдын суудал ашигтай байхад их хурлын гишүүн инээдэм, сайн авилгачид төрд байхад шудрага түшмэл инээдэм!!. “Авилгаар баяжиж болж байхад хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж яах юм. Ажиллах хэрээр л ядуурч байхад ардчиллыг магтвал алдас болох биз!!.

 

“Архи, тамхи, пиво мэт нь хэрэг дээрээ олон оронд төрийн бизнес шахуу байдаг. Төрд онцгой их татвар төлдөг болохоор л тэр. Дэлхийн баян орнуудад л архийг хорьсон “хуурай хууль” үйлчилдэг. Иргэдээ архинд оруулаад, бас дээр нь нэрмээд мухар сүсэгтэй болгочихвол авилгач, хулгайч төрд л ашигтай байдаг. Төрийн сангуудаас 3 хувийн хүүтэй зээл ихээр аваад 20-30 хувийн хүүтэйгээр ард олондоо зээлж баяжсан хүмүүс бол мөн л төр, засгийн томчууд юм. Тэд л Монголыг минь баллачихлаа!!.

 

“Бид өөрсдийгөө өөд нь татах гэж сонгуульд оролцоод байна уу? Аль эсвэл бүр доошлуулах, доройтуулах гэж сонгуульд оролцоод байна уу? УИХ-ийн найман сонгуулиар авилгачид, луйварчдын эгнээ улам л өсөж, улам л чанаржлаа. Одоо 2024 онд 126 гишүүн бүгд л мэрэгжсэн, мэргэжил дээшлүүлсэн авилгачид, шоучид болчихвол жирийн бид яанаа!, хаашаа харж үхнээ!!

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав