Хоёр зуун саяар гавьяат болжээ
2023/08/30
Энэ гавьяат цолны учрыг төр олж шийдэж өгөхгүй бол хэцүүдлээ. Энэ түүхийг анхлан сонсоод чихэндээ итгэж чадахгүй байв. Дараа нь хэд хэдэн нөхрийн ярихыг сонсоод гутрах, сэтгэлээр унах байдалд оров.
Над мэтийн шударга хөдөлмөрөө төрдөө үнэлүүлээд гавьяат цолонд хүрсэн монголын мянга мянган шударга иргэнийг доромжилж, хэдэн халтар төгрөгөөр худалдаад авчихдаг цол юм бол бидний хэсэг нөхөд энэ цолыг буцаан өгч, хэвлэлийн хурал зарламаар санагдчихлаа.
Дээд Шүүхэд цолны үнэн зөв ба худал, шударга ба шударга бусыг ялгадаг нэгэн алба ажиллуулж давхар батламж өгдөг болмоор байна.
Аймгийнхаа тэгш тоотой ойг тэмдэглүүлсэн нэг бизнесмэн хөгшин 200 саяар гавьяат боллоо гэж өөрөө ярихыг сонсоод би тэссэнгүй хэвлэлд хандаж байна. Тэр нөхөр мөнгөтэй, бизнестэй, гэвч гавьяат болно гээд өмнөх ерөнхийлөгчийн үед ЕТГ-ын шагналын нэг ажилтанд 50 сая төгрөг өгсөн байгаа юм. Шагналаа хэзээ ч авч магадгүй, хэзээ ч ордноос дуудах юм билээ гээд жийп машиндаа байнга гонжоом, торгон дээл, бүрх малгайгаа хийгээд явсан байгаа юм. Цаад 50 сая авсан нь тэгж хэлж бэлтгүүлээд нэлээд уджээ. Ерөнхийлөгч солигдож, харин тэр мөнгө авч шагнал будлиулдаг нөхөр цагдаа, мөрдөнгөөр баахан явж явж хэрэгт оролгүй сураг нь тасарчээ. Ийнхүү 50 саяаа тавиад туучихсан бизнесмэн эр дахин 50 саяаа нутгийн зөвлөлийн дарга нартаа өгч гавьяатаа хөөцөлдүүлэхээр болжээ. Нутгийн зөвлөлийн дарга нар нь өгүүлнэ, шагнуулна гэж амлаад бас дахин хүлээлгэжээ. Хүлээгээд л, хүлээгээд л байдаг, хайран сайхан 100 саяаа салхинд хийсгэчихгүй байгаасай гээд л горьдоод яваад байдаг, жийпэндээ гонжоом, торгон дээл, бүрх малгайгаа хадгалаастай яваад л байдаг. Байдаггүй ээ.
Гэтэл нэг өдөр, энэ хаврын сүүл хавьд аймгийнх нь нутгийн зөвлөлийн том дарга дууджээ. Гавьяат цол баараггүй, санаа зоволтгүй, харин одоо төрөлх аймгийнхаа тэгш тоотой ойн баярт хандив өргө, 100 саяыг өгчих гэжээ. Мань хүнд мөнгө чухал биш тул 100 саяыг аймгийнхаа баяр наадамд ханвивлажээ. Гавьяатаа авч л байвал барав гэж бодоод нэхсэн болгоныг өгөхөд бэлхэн болчихсон, сэтгэл санаа нь тэгж бэлтгэгдсэн хэрэг байх.
Төрийн ордноос дуудлага ирэхийг хүлээгээд машинтайгаа хотын төвөөр баахан холхиод байдаг. Байдаггүй шүү. Ордны гадна амьд цэцгийн баглаа тэвэрсэн ахан дүүс, хамт олон гавьяатуудаа угтаж аваад байдаг, мань нөхөр сэтгэлээр унаж эхлэв. Аймгийн нутгийн зөвлөлийн том дарга дээрээ давхиж хүрэв. Яасан ийсэн, юу болсон, яагаад намайг дуудахгүй байна гээд бөөн хэл ам хийтэл амыг хөөрхөн таглав. Төрөлх хайрт аймгийнхаа тэгш тоотой ойн баярт яваад оч тэнд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд нутгийн чинь хэдэн зуун хүн ард, зон олны нүдэн дээр нь гавьяатыг чинь гардуулна гэж амлав. Мань хүн биеэ, гэр бүлээ бэлтгэн бэлтгэн, нойргүй хонож догдолсоор аймгийнхаа ойд давхиж очив. Олон жил мээмээ хавдтал хүсэн хүлээсэн өнийн мөрөөдөл гавьяат цолоо авахаар мордлоо. Үнэхээр ч цэнгэлдэх хүрээлэнд цол шагналыг нь гардуулах нь гардуулжээ. Тийм салбарын гавьяат өндөр настан тэр гуай гэж дуудуулсан нь нэг тиймхэн болохоос бусдаар хүсэн хүлээсэн алтан шар тэмдэгээ зүүх нь зүүжээ. Доголон нулимс хацарыг нь дагаж урсаад самсаа нь шархираад сүйд болжээ.
Эхний 50 саяыг авилгач түшмэлд төлснөөс эхлээд мань хүн угтуулж угаагаад тэмдэглээд л байсан юм билээ. Нэртэй төртэй хүмүүс ордог спортын нэгэн клубт явдагийнх тэндээ мөн ч олон удаа угтуулж угаажээ. Сав л хийвэл нэг шил юмны бөглөө мултлаад ерөөл магтаал урсгуулаад байжээ. Тэгж угаасан уусныг тооцвол тусдаа үлэмж зардал урсаж өгчээ.
Одоо нөгөө жинхэнэ гавьяатынхаа их найрыг нийслэл хотноо сүржин хийх хэрэгтэй. Бас олон арван сая төгрөг, магадгүй нэг зуу, хоёр зуун сая ч урсаж магад. Мань хүн нэртэй төртэй нүнжигтэй хийнэ гэж байна лээ. Гүйээ мөн, ингэн ингэн бидэнтэй зэрэгцэн гавьяат болох хэрэг юу байнаа, хайран ч мөнгө, хайран ч мөнгө. Хайран ч нэр төр. Үр хүүхэд нь хожим ичиж үхэх вий дээ?
Бүх ард түмнээсээ нэртэй төртэй сонгогддог эрхэм Ерөнхийлөгч маань сүүлдээ “гавьяат”-ын тэмдэг зүүн өгч, үнэмлэхийг нь гардуулахдаа ичдэг болчихдог болбол юун сайхан байх вэ?
Нэгэнтээ 200 саяар “гавьяат” бүтдэг юм бол “ардын” хэдээр, “хөдөлмөрийн баатар” хэдээр үнэлэгддэг хэрэг вэ гэж жирийн иргэд асууж сураглаж, цуурч шагшиж, жигшиж ярьдаг болчихвол юуны нь сайхан байх билээ, монголчууд минь?
Мань мэтийн жирийн багш, жирийн эмч, жирийн эдийн засагч, жирийн жүжигчин, жирийн гавьяат бүгд 200 саяын замаар, мөнгөөр “гавьяат”-ыг худалдаад авчихдаг гэсэн хар пиар нийгэмд явж байдагт бид маш ихээр гутардаг, яалтай билээ? Иймд биднийг хооронд нь ялгах нэг тогтолцоо үгүйлэгдэж байна даа. Би шударгаар багшийнхаа хөдөлмөрийг үнэлүүлсэн гэдгээ яаж нотлох ёстой болж байна вэ, монголчууд аа?
Гавьяат багш Шаравын Баттогтох
Зочин · 2023/09/17
ER XUND XUCHINDUULI SEXSYG80955877
Зочин · 2023/09/17
S XNE XANGALTAI XUSNEER80955877
Ичмээр · 2023/09/06
Үнэн хуждал мэдэхгүй Бүүр 500 сая төгрөгөөр нэг бизнесманыг болсон гэж сонссон.
Зочин · 2023/09/03
ERCHUUDED XUCHINDUULI8055877
Зочин · 2023/09/03
S AWI80955877
Зочин · 2023/09/02
MASSAJLI80955877
Зочин · 2023/09/02
NAS TOOXGUI UILCHLN80955877
Зочин · 2023/09/02
S XNE80955877
Зочин · 2023/09/02
SHONOJINGO SEXSDN80955877
Монгол хүн · 2023/09/02
Монголоор дүүрэн ажил хийж үзээгүй, юу ч бүтээгээгүй зальтай, ичих нүүргүй юмнууд шагнад аваад байна даа. авсан шагналаараа гайхуулж ч чадахгүй нуугаад байдхг юм байна лээ. ичиг, ичиг
Зочин · 2023/09/02
SEKSY AJIL XUSNEER80955877
Зочин · 2023/09/02
XUSSENEER SEXSDN80955877
Зочин · 2023/09/02
TSAGIIN SEXSYGEER XUCHINDUUI80955877
Багш · 2023/09/02
УИХ-н гишүүд ангийн багш нарыгаа их гавъяа болгодог, жишээ нь Мөнхцэцэг гишүүн.
Зочин · 2023/09/02
DYARAARA XUSNEERE80955877SEKSYG
Зочин · 2023/09/02
SEKSDN AX NARN OWORT80955877
бат · 2023/09/02
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг цалин хангамжгүй төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/09/01
TSAGAAR SEXSYG80955877
Зочин · 2023/09/01
S AWN80955877
Зочин · 2023/09/01
SEKSDI AX NARTAI80955877
Зочин · 2023/09/01
хөдөлмөрийн ардын баатар,гавъат цолыг алга болгох хэрэгтэй*улсын сан хөмрөгөөс маш их мөнгө урсдаг*өөрийнхөө гэр бүлийн төлөө ажил төрөл хийчихээд хөдөлмөрийн баатар малчин тариаланч байж болох уу
хашир · 2023/09/01
Ер нь явж явж энэ цол гуншин олгодог ажил чинь хөдөлмөрийн хүмүүсээ хооронд нь, чи гавьяатай, чи гавьяагүй гэж ангилж ялгаварласан ажил юм биш үү дээ
зочин · 2023/09/01
Энэ төмөр гэх нь юу юм бэ.Хүний насаараа ажилласан хөдөлмөрийг нь үнэлэх нь зөв өө.Гэхдээ ингэж мөнгө авч өгч үнэлэх нь буруу.Энэ бол авилга.бас тухайн хүнийг хохироосон асуудал.тэгээд ч шагналын нэр хүндэд асар муухай харагдана шүү.Энэ бусармаг зүйлийг болиулах хэрэгтэй.Улсад 40 дээш жил ажилласан бол төрийн одон өг л дөө.Харин асуудалтай хүмүүст бол май гэж хэл.Хүн бүхэнд үнэн түүх хөтлөх хэрэгтэй.
Зочин · 2023/08/31
SEXSEER NAADGCH S AWI80955877
гүнбалай · 2023/08/31
Золбин ардчилал, өгөөр АН-ханы тогтоосон жишиг шүү. Муу ардчилсан намын хулгайчууд л бүх зүйлийг зоосны нүхээр хардаг болгосныг нь тэнэг МАН-хан устгаж чадахгүй шуналтаад үргэлжлүүлээд яваад байгаа юм даа.
Зочин · 2023/08/31
SEXSY AJILG XNE80955877
Zochin · 2023/08/30
Iim bolood udaj baigaa shd Altan gadas avahuu tv-r surtalchilahad tediig geed bur hanshtai ....
Зочин · 2023/08/30
DYYDLAGAAR UILCHLI80955877
Зочин · 2023/08/30
Энэ төмрөөр юугаа хийдэг байнаа. Юунд нь шунаж дурлаад байдаг юм бол до хөөрхий. Тархины тураал аа гэж...
Зочин · 2023/08/30
S AWN80955877
Зочин · 2023/08/30
DYYDLGAAR XNDE80955877
Уншигч · 2023/08/30
Бүх том жижиг шагнал тэмдгүүд бүгд мөнгөөр, өнгөөр олгогддог юм бишүү.
Зочин · 2023/08/30
Зочин · 2023/08/30
SEXSY AJIL ZNE80955877
Зочин · 2023/08/30
AX NARTAI ZUSSEN SEKSYGR80955877
Зочин · 2023/08/30
SEKSEER VVI80955877
зочин · 2023/08/30
Жирийн мөрөөрөө ажлаа хийгээд олон түмний төлөө зүтгээд байгаа хүнийхээ хөдөлмөрийг үнэлдэгүй юм аа. Харин УИХ-ын гишүүн, сайд дарга нартай нам эвсэлээрээ холбогддог, тэд нарыг таньдаг бол гавьяат авхад амархан гэж байгаа. Ер нь бол УИХ-ын гишүүд энэ дарга нар их юм байна аа аргална танил талаа ажилд оруулна гавьяат болгоно. Эд нарын шунал, дахин сонгогдох гэсэн бузрын сэтгэл нийгмийг бусинулж байгаа юм шүү
Зочин · 2023/08/30
AX NARTAI VAWLDI80955877
Зочин · 2023/08/30
DYYDLGAAR XNE80955877
Батхангөй · 2023/08/30
Нэг юм санаанд орчихлоо. Баруун аймгийн нэг нөхөр Баттулга ерөнхийлөгч байхад гавьяат нэхээд сүйд болж ардчиллын зүтгэлтэн энэ тэрээ хэлээд хэд хэдэн удаа уулзсан юм байх.Баттулга цөхрөөд тамгындарга шагналын нөхдүүдээсээ энэ хүнд ямар гавьяат өгөх вэ. Наймаачин хүн гэж асууж л дээ. Нөгөөдүүл нь үйлчилгээний гавьяат гэж цол байдаг юм аваачаад зүүж өгөөд сал гэж зөвлөсөн гэдэг.
иргэн · 2023/08/30
жирийн иргэд ач холбогдол өгөхгүй байвал уг нь энэ хийрхэл зогсоно
Зочин · 2023/08/30
S AWI80955877
Зочин · 2023/08/30
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda