Ардчилал бол Монголын Тусгаар Тогтнолын баталгаа юм
2023/08/30
Аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын гол цөм нь ардчилал дээр тогтож байдаг. Энэ нь ард түмний эрх чөлөө, нийгэм дэх тэгш эрхийн баталгаагаар хэмжигдэж байгаа. Өнөөдөр монголчууд бид үг, үзэл бодлоо хэнээс ч айж, эмээхгүйгээр чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон.
Хүссэн газар руугаа аялж, дуртай хувцсаа өмсч, амтлахыг хүссэн хоол хүнсээ арвин сонголттойгоор хүртэж байна. Урлаг, спортын бүх төрлийг эх орондоо дэлгэрүүлж, хөгжүүлж байна. Чөлөөт хэвлэлтэй, бас ард түмний оролцоотой төрөө байгуулж чадаж байна. Жирийн иргэд нь төр засгийнхаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг ямар ч цензургүй шүүмжилчихдэг ийм эрх чөлөөтэй нийгэмийг монголчууд бид бүтээсэн. Энэ бүгд ардчиллын л буян. Ингээд харахаар ардчилал бол том зургаараа манай улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Магадгүй бид хуучин нийгмээсээ салаагүй байсан бол өнөөдрийн энэ амьдралаа, дэлхийн хөгжлийг хаалттай цонхны цаанаас хараад мөрөөдөж суух байсан биз. Ганц хүнийг орой дээрээ залсан, түүний дарангуйлалд байдаг орны зовлон дэндүү их. Энгийнээр хэлэхэд “Хөмөрсөн тогоон доторх хуучин хүү” гэдэг шиг л дэлхийд гадуурхагдана. Хамгийн аюултай нь нэг хүний мэдэлд захирагддаг орон гадны ямар нэг улсыг гар хөл болохдоо амархан. Тэгвэл ардчиллаар дархлагдсан орны язгуур эрх ашиг руу хэн ч халдаж зүрхэлдэггүй. Логикийн хувьд ийм л ялгаатай.
Бид ардчиллын замд ороод ердөө 30-аадхан жил болж байна. Урьд өмнө нь энэ нийгэмд амьдарч байгаагүй болохоор мэдээж алдаа, оноо бишгүй л байлаа. Төдийгөөс өдий хүртэл хэрүүлтэй, уруултай тэсч ирсэн. Энэ бол ардчилсан орон болгоны туулдаг л замнал. Манай улсын хувьд ардчиллын гол тулгуур багана бол Ардчилсан нам. Энэ нам бойжилтынхоо үед сайнтай, муутай бүхэнтэй нүүр тулсан нь үнэн. Хэрэлдэж, хэлэлцэж, унаж, боссоор өнөөдөртэй золгож байна. Ардчилсан намын асуудал бүр нь нийгэмд ил. Ардчилал хөгжсөн барууны орнуудад ч ийм л байдаг. Ялангуяа 2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам нэлээд бужигнаантай байв. Дээрээ жаахан маргаантай байдаг юм шиг байгаа. Харин сүүлийн үед эв зүйгээ олж, сүрхий зохион байгуулалтад орж эхэлсэн нь сайн байна. Л.Гантөмөрийг намын даргаар Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш Ардчилсан нам ерөнхийдөө цэгцрэх өнгөндөө орсон. Мэдээж хэсэг хугацаанд үзэл бодол, эрх ашгаараа хуваагдчихсан байсан улсыг нэг туган дор цул болгоно гэдэг тийм ч амар ажил биш. Таван тийш тарсан намын гишүүдээ бөөгнүүлж, ойр ойрхон уулзаж, ярилцахаас өгсүүлээд хугацаа их орно. Намаа эв цаванд оруулахад залуучууд идэвхтэй байгаа харагдана лээ. Тиймдээ ч намын даргыгаа батламжилснаас хойш найман сарын дараа анх удаа буюу өчигдөр ҮБХ-ны хурлаа хийж, намын дотоод бүтцээ ярилцах шиг болсон. Бас л хэл амтай, хэрүүл нь нийгэмд ил болж байгаа харагдана лээ. Ямартай ч Ардчилсан нам зохион байгуулалтад орж байгаад Монголын ард түмний сэтгэл санаа өөдрөг байгаа. Ардчилсан намд итгэл найдвар ч тээж байна.
Ардчилсан нам одоо интитуци болоход бэлэн байгаа. Хүнээр бодоход 30 нас гэдэг бол эрийн цээнд хүрсэн сайхан үе. Сурч боловсорчихсон, чамгүй ажлын туршлага хуримтлуулчихсан энэ насанд асуудлын алдаа, оноог хөрсөн дээр дэнсэлж чаддаг, тодорхой амьдралын туршлагатай болсон нас. Ингээд бодохоор Ардчилсан нам ид хийж бүтээдэг, эрч хүчтэй үе дээрээ байна. Та нар хоорондоо хангалттай хэрэлдэж, муудалцлаа. Одоо “Монголын тусгаар тогтнолын баталгаа яах аргагүй Ардчилсан нам мөн” гэдгийг ухамсарламаар байна. Үүнийг Ардчилсан намын аль ч гишүүн дотроо бодож, хариуцлагатай хандах ёстой.
Ер нь манай нийгэмд Ардчилсан намын гишүүдэд тээдэг гомдол харагдаад байдаг. Тэр нь бизнест халтай хуулиуд баталсан гээд байх юм билээ. Тухайлбал, уул уурхайн лицензүүдийг цөмийг нь зогсоосон. Дахиж хайгуулын лиценз олгохооргүй болгосноор Монголоос хөрөнгө оруулагчид татгалзах шалтгаан болсон. Үүнээс гадна АМНАТ, Гэнэтийн ашгийн албан татварын тухай хууль гээд зах зээлийн эдийн засгийн эсрэг хуулиуд бүгд Ардчилсан намын автортай. Бизнест хүйтэн хандсан элдвийн хуулиудыг Ардчилсан намынхан санаачилж, энэ олон хүний сэтгэлд юм хийчихсэн байдаг. Тиймдээ ч барууны зах зээлийн эдийн засгийг эх орондоо цогцлооход элэг муутай хандсан Ардчилсан намынханд одоо хүртэл хүмүүс гомдол тээж яваа харагддаг. Тэгэхээр Ардчилсан намынхан өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэйг нийгмийн шүүмжлэл сануулаад байна. Та нар Монгол Улсын ирээдүйг сайн сайхан авч явахад асар том үүрэгтэй гэдгээ мартах ёсгүй.
Сүүлийн үед Ардчилсан нам зохион байгуулалтад орж байгаа нь сайн байна. Гадаад, дотоодод сурч боловсорсон залуучууд намын шинэчлэлийн талаар сүрхий дуугардаг боллоо. Нийгэм ч хүчтэй сөрөг хүчний дуу хоолой, байр суурийг үгүйлж байна. Энэ бол Ардчилсан намд итгэх ард түмний итгэл найдвар юм. Цаашлаад Ардчилсан нам барууны эдийн засгийг, ардчиллыг хөгжүүлэхэд тууштай явна гэдэгт ард түмэн найдаж, хүлээж байгаа. Иймд та бүхэн монголчуудынхаа итгэлийг мартаж болохгүй. Ардчилсан нам бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэдгээ ч умартаж болохгүй. Юуны төлөө баруунд боловсрол эзэмшсэн даргатай болсон билээ дээ. Өмнөх шигээ попрохгүй, зах зээлийн эдийн засгийг дэмжсэн бодлого баримтална гэдэгт ард түмэн итгэж байгаа шүү.
Зочин · 2023/08/31
NAS TOOXGUI80955877
Зочин · 2023/08/31
2NZ AMRAGLAL BOLI80955877
Зочин · 2023/08/31
BOOW XXNO80955877 AWN S
Ц.Цагаач · 2023/08/31
Хоёр боохой нэг хонь зэрэгцэн суугаад, оройн хоолондоо юу зооглох тухай хэлэлцэн шийдэхийг ардчилал гэнэ.
Зочин · 2023/08/31
TSAGAAR S XNE80955877
бат · 2023/08/31
Ардчилсан улс гэхээр л улсын тусгар тогтонолын баталгаа болохыг ч мэдэхгүй л юм байна ёстой ярих юм аа оловоо
Зочин · 2023/08/30
S XNE TSAGN80955877
Зочин · 2023/08/30
SEKSY AJIL XNE S AWN80955877
Зочин · 2023/08/30
хүннү · 2023/08/30
Ярьж бичих яах вэ…ард түмнээ, хувийн хэвшлээ дарамталж дарга нар нь сайхан амьдардаг одоогийн энэ тогтолцоог ардчилал гэх үү? Монгол ардчилсан улс биш. Өмнө нь ч байгаагүй, харин арчилалын нэр зүүсэн улс бол мөн. Улс орноо цөлөмдөг дарга нарын л улс.
Зочин · 2023/08/30
AX NARTAI SEKSYGEER80955877
Зочин · 2023/08/30
SEKSDI TSAGIIN80955877
Z · 2023/08/30
Зочин · 2023/08/30
S AWN80955877