Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна
2023/08/30
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Тээврийн прокурорын газрын хууль цаазын зөвлөх Ц.Ганцэцэг "Бид Тээврийн цагдаагийн газартай хамтран "Эрсдэлгүй ирээдүй" аяныг өрнүүлж байгаа. Сургуулийн ойр орчимд гарц байгаа эсэх, тодорхой тэмдэг тэмдэглэгээ байршуулсан эсэхэд хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн нэгдүгээр эгнээнд автомашин байршуулахгүй байх тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.
Есдүгээр 1-н болох гэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийг авто замын осолд өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллана" хэмээв.
Түүнчлэн "Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэж байна. Энэ тал дээр эцэг эхчүүд анхаарах шаардлагатай" гэдгийг хэлсэн юм.
Зочин · 2023/08/31
S AWN80955877