Танил болсон "хөнөөгч"-өөс сэрэмжил
2023/09/04
Хичээл сургууль орж хотын гудамжийн хөдөлгөөн ч ихэсжээ. Энэ цаг үеэс эхлэн асран хамгаалагч нар хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах цаг ирсэнийг сануулья. Учир нь бидний амьдарч буй нийгэмд хэдийнээ найз болчихсон ХОРТОН-той хаяа дэрлэн хамтдаа амьдраад олон жилийн нүүрийг үзэж байна. Гэтэл өнөөх маань зүсээ хувирган олон хүүхэд залуусын эрүүл мэндээр тоглосоор...
Манай улсаас бусад оронд л хэрэглээ гэгддэг байсан хар тамхи хэдийнээ дэлгэрээд өчнөөн хэрэглэгчидтэй болчихсон. Та биднийг мэдээгүй байхад хүүхдүүдийн дунд танил нь болчихсон сууж байх. Танил, найз нөхдийн хүрээнд явагдаж тэдэндээ уруу татагдан анх удаа хэрэглээд эргэж чадалгүй донтчихдог гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулав. Тэгэхээр та бүхэн хүүхдийнхээ эргэн тойрны хүрээллийг сайн судалж, анхаарал тавьж байх нь хэзээ ч илүүдэхгүй.
Дэлхий дахинаа насанд хүрэгчдийн 18 хүн тутмын 1 (284 сая) нь мансууруулах бодисыг амьдралдаа нэг буюу түүнээс дээш удаагаар хэрэглэсэн байна. Америкт цар тахлын үеийн дараах байдлаасаа ажиглахад хар тамхинд донтогчдын тоо эрс өсжээ. Нэгэн жишээ татахад, нурууны өвдөлтийг намдаах эм бичиж өгөхөд түүний найрлагад энэ төрлийн бодис байдаг. Үүнийг тухайн эмийг хэрэглэж байгаа хэрэглэгч судалж хайж ууж болох эсэхээ шийдэхгүй бол мансууруулах бодисын хольцтой гэдгийг эмч хэлэхгүй. Ингээд судлаагүй уусан эмнээсээ үүдэн хар тамхины хамаарал бүхий хүн болчихсон явдал Америкын томоохон хотод их тохиолдох болжээ. Манай улсад ч эм, тариаг зөвхөн эмчийн зааж өгсөн зааврын дагуу хэрэглээгүйгээс үүдэн гараа тайруулах тохиодол нэмэгдэх болсон нь эмгэнэлтэй.
Өсвөр насны хүүхдүүд дийлэнх тохиолдолд үүний хохирогч болж байгаа нь харамсалтай байгаа юм. Гар сарвууны мэс засалч Л.Нанжид "Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас гадуур олуулаа нийлж нэгэндээ уруу татагдан хорт бодис мансууруулах үйлчилгээтэй эм тариа сэтгэц нөлөөтэй эм зэргийг үнэртэх сорох ууж идэх тарих зэргээр их хэрэглэх болж. Мансууруулах өвчин намдаах эмийг найруулж судсанд тарьсан" гэсэн юм.
Монгол улсын хэмжээнд 2023 оны эхний таван сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэм хэргийн 108 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 38,5 хувиар өссөн гэсэн үг юм. Мөн электрон тамхийг дагаж энэ бодис хууль бусаар орж ирэх болжээ. Энэ талаар, Аливаа бараа бүтээгдэхүүний хувьд хэрэглээ ихсэх тусам хуурамч бүтээгдэхүүн дагаж ихэсдэг. Тухайлбал: Улсын хилээр “Электрон тамхины шингэн” гэж гаальд мэдүүлсэн дээжид шинжилгээ хийж үзэхэд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын хавсралтад заагдсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн болох каннабидиол, “Шингэн тамхи” гэж мэдүүлсэн дээжид НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан Дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн зэрэг зөрчлүүд гарсан хэмээн Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацрал ярьсан юм.
Танил болсон хөнөөгчөөс үр хүүхдүүддээ хол байлгахыг үүгээр сэрэмжлүүлэн сануулж байна.
Зочин · 2023/09/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh