Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болсон ба эдгээрийн 50 нь намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр, 76 нь тойрогт нэр дэвшин өрсөлдөх хэлбэрээр сонгогдох учиртай. Үүнтэй холбоотойгоор намын жагсаалтанд багтан нэр дэвшин, УИХ-д сонгогдох өрсөлдөөн МАН, АН, ХҮН төдийгүй парламентад суудалгүй намуудын дунд ч дэгдээд байна.

Гэвч эрх баригч МАН-ын хувьд намын жагсаалт нь тун өвөрмөц, олон нийтийн төсөөлөөгүй шинэ залуу, салбар салбарын төлөөлөл болсон нэр цэвэр хүмүүсээрээр дүүрэн байх аж. Энэ тухай Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан Төрийн Ордонд мэдээлэл хийх үеэрээ: "Намын жагсаалт бол дарга, сайд нарыг УИХ-д оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой байх ёстой.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг намын жагсаалтаар нэр дэвшүүлж, өрсөлдөөн багатайгаар УИХ-д оруулах боломжийг бий болгоно. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш.

Тухайн нийгмийн салбар дахь тулгамдсан асуудлыг төрийн бодлого болгох зорилготой. Сайд нар ч улс төрийн манлайлал үзүүлэх чадвартай учраас намын жагсаалтын хойно нуугдажу, УИХ-д орж болохгүй гэдэг зарчмыг Ерөнхий Сайд тавьж байгаа" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёроос эхлээд Засгийн Газрын гишүүн-сайд нар УИХ-ын 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар биш тойрогт нэр дэвшин өрсөлдөх бололтой.

Харин АН-ын хувьд Л.Гантөмөр, С.Баярцогт нар намын жагсаалтаа тэргүүлж, нэр дэвших хувилбар яригдаж буй аж.

 

Э.Мягмар