Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Д нь бусадтай бүлэглэн цахим орчимд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар хэргийг 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс 2023 оны ердүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруутайд тооцон зургаан сая төгрөг, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б, П зэрэг таван этгээдэд мөн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон тус бүр 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, С.Батзаяа, Э.Б, Б.З нараас тухайн гэмт хэргийг үйлдэж олсон орлого болох 5,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Д, Ө.Д нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, хэргийн газраас хураагдсан бэлэн мөнгө болох 26,000,000 төгрөгийг улсын орлого болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 ширхэг гар утсыг зарж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдсан бусад эд зүйлсийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.