Шээсээ барьж чадахгүй хүмүүсийн бурууг “ТҮЦ”-рүү чихээд байна гэв
2023/09/21
"Төрдөө адлагдсан одонтой ээжүүд” сэдвээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийв.
Энэ үеэрээ тэд: "Бүх дүүргийн Засаг дарга нарын орлогчоор ахлуулсан зөвлөл байгуулагдаад, тус зөвлөл нь ТҮЦ-ний байршил тогтоож, зөвшөөрөл олгоно гэж заасан. Гэтэл Баянзүрх дүүрэг рекетчдийг хөлсөлж байна. 2016 оноос хойш маш олон удаа ТҮЦ ачиж явсан. Гэхдээ хэзээ ч рекетчид хөлсөлж байгаагүй. Баянзүрх дүүрэг яг ямар байр суурьтай байгаа юм бэ?
Би бол Засаг дарга Н.Баярмөнх нь УИХ-д орох гээд байна гэж хардаж байгаа. Солиор Н.Баярмөнхөө, ингэж УИХ-д ордоггүй юм. Энэ бол яалт ч үгүй хууль зөрчсөн үйлдэл.
Зөвлөлийн захирамж дээр ТҮЦ-ний байршлыг тогтоож зөвшөөрөл олго гээд заачихсан байхад Н.Баярмөнх ТҮЦ эрхлэгчидтэй уулзахдаа өөрийнхөө амаар манай дүүрэг ТҮЦ-гүй хороо, дүүрэг болно гэж хэлсэн. ТҮЦ-ний доороос хур хог гардаг гэнэ. Дээр нь ТҮЦ тавьчихсан байхад доогуур нь салхи, үер уснаас үүдэлтэй хог шороо ороод хуримтлагдчихсан байгаа юм. Тэр доороос яаж хогоо татаж авч чадах вэ дээ. ТҮЦ-ийг нь өргөхөөр л гараад ирж байгаа юм.
Хүнийг харлуулах маш амархан. Хүн бүр л ТҮЦ заваан, шээс баастай гэж яриад байдаг. Үгүй ээ, уучлаарай. ТҮЦ-ээр худалдаа эрхэлдэг хүмүүс өглөө ажилдаа очоод хамгийн түрүүнд шүүр бариад хогоо шүүрдэж цэвэрлэдэг. Орой буухдаа ТҮЦ-ндээ хуримтлагдсан хогоо аваад явдаг. Хогийн цэг дээр аваачиж хаядаг. Хэн баагаад, шээгээд байгааг бүгд мэдэж байгаа. Иргэдийн өөрсдийнх нь ухамсартай холбоотой асуудал.
Алхаад л таарах ёстой бие засах газрыг Монгол улс яагаад бий болгож чадахгүй байгаа юм? Тийм учраас шээсээ барьж чадахгүй хүмүүс энд тэнд шээгээд байна. Үүнийг нь ТҮЦ-рүү шахаад байна.
Уучлаарай ядарсан гээд л хүн бүрийн лайг ТҮЦ эрхлэгчид үүрэх ёсгүй. Үүнийг хатуу хэлнэ. Бид нар өөрсдөө хэзээ ч хоёр дахь гэр орондоо хэзээ ч бие засахгүй. Энэ ТҮЦ бол бидний амьдралын баталгаа, гэр орон маань. Тийм учраас хүн бүр битгий ТҮЦ-ийг адлаад байгаачээ." гэсэн юм.
зочин · 2023/09/21
Тэгээд түц байхгүй бол шээхгүй юм бишүү түц гэж бохир заваан амваар болих цаг нь болсон
Асуулт · 2023/09/21
Түц-ны худалдагч хаана шээж баадаг вэ ?