Т.Бадамжунай цус харвасан, биеийн байдал нь тогтвортой байгаа гэв
2023/09/25
Засгийн газраас зарласан “Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авчирсан. Замын-үүд боомтоор 62 настайдаа гарч зугтсан тэрбээр таван жил улс, улс дамжин зугтаж явсаар ийнхүү 67 настайдаа баривчлагдаж эх орондоо ирсэн гэдгийг уншигчид мэдэж буй билээ. Улмаар Т.Бадамжунайг цагдан хорьж, 2000-2004 онд Хотын Ерөнхий менежер, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байхдаа үйлдсэн авлига, албан тушаалын бүх гэмт хэргүүдийг нь сэргээн шалгаж эхэлсэн байдаг.
Гэвч Т.Бадамжунай дөрвөн сар хоригдоод бие нь муудсан тул өнгөрсөн долдугаар сарын 10-нд сулласан бөгөөд хилийн хориг тавьж, гадуур байцааж буй. Тэгвэл өнөөдөр Т.Бадамжунай цус харваж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгджээ.
Энэ талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдах албан тушаалтнаас тодруулахад, Тэрбээр “Хувь хүний нууц учраас эрүүл мэндийн шалтгааныг нь тайлбарлах боломжгүй. Ямартай ч ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай өнөөдөр манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн нь үнэн. Гэхдээ биеийн байдал нь тогтвортой учраас зохих ёсны эмчилгээ хийж, анхан шатны үзлэгийн дараа дүүргийн эмнэлэг рүү нь буцаасан. Эмч нар цус харвалт гэж оношилсон байна лээ” гэх тайлбарыг өгөв.
Зочин · 2023/09/26
SXN XALYYTSI80955877
Зочин · 2023/09/26
40DEESH ER XUNTEI80955877
Зочин · 2023/09/25
S SHLGNA ER XUND80955877
Зочин · 2023/09/25
S XNE80955877