БНСУ-ын үйлдвэрлэгч: Хуучин автобус байвал бид Засгийн газраас уучлалт гуйгаад буцааж авна
2023/10/01
БНСУ-ын "Zyle motors" компаниас "Хуучин автобус байвал бид Засгийн газраас уучлалт гуйгаад буцааж авна" гэж мэдэгджээ.
Нийслэлийн ажлын хэсэг хүлээн авсан автобуснууд нь шаардлага хангах эсэх дүгнэлт гаргах болов. Хэрэв шаардлага хангаагүй гэж дүгнэвэл автобуснуудыг буцаана. Шаардлага хангасан гэвэл шугамд гаргах аж.
Мөн нийслэлийн хэвлэлийн албанаас шинэ автобуснууд нь “Кассет биш CD, DVD тоглуулагчтай, USB flash оролттой, FM хөгжмийг шууд заалны дэлгэц рүүгээ дамжуулдаг. Суудал бүрийн дээр агааржуулагчтай, цонх цантахгүй, дөрвөн дэлгэц, Евро5 дизель хөдөлгүүртэй” гэв.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Шинэ автобуснуудыг иргэдэд танилцуулж байна. 30 жил болсон автобус ингэж харагдахгүй шүү дээ. Арлын дугаарын тухайд тоо, үсэг тодорхой хязгаартай тул 30 жил тутамд давтагддаг. Нарийн, тусгай мэргэжлийн хүмүүс болон холбогдох байгууллагынхан үүнийг шалгана. Бид шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ. Сүхбаатарын талбайд цөөхөн автобус тавьсан гэж байна. Шаардлагатай бол автобус бааз дээр очоод үзэж болно. Бид эдгээр автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн ч энэ хугацаа хойшиллоо. Автобуснуудыг хотын захаар явуулахаар төлөвлөсөн” гэв.
Зочин · 2023/10/01
GOE DYRAA SEXSYGEER80955877
Зочин · 2023/10/01
40DEESH SXN SEKSY XUNTEI80955877
Зочин · 2023/10/01
S XNE S TANILTSI80955877
Зочин · 2023/10/01
DYYDLGN XALYYXNAAR ANYSDN80955877
Зочин · 2023/10/01
S AWN80955877AXS MERGJLIN SEKSY