Д.Сумъяабазар зайлсны цаана том наймаа, их хэрэг нуугдан хоцорлоо...
2023/10/05
Хотын даргын зөөлөн сэнтий, түүний үнэ цэнэ хийгээд эрх мэдэл, эд хөрөнгийн өлгий
Улаанбаатар хотын "дарга" хэмээх энэ эрх мэдлийн сэнтий бүр 1924 онд анх буй болж, түүнд заларсан анхны хүн бол Моононгийн Баяр ажээ. Санжийн биш шүү. Баяраар эхэлж Баяраар дуусах Монгол юм уу хаашаа юм бэ.
Миний мэдэхээр УБ хотын даргын энэ суудал БНМАУ-ын үед тийм ч эрэлт хэрэгцээ, нэр хүндтэй алба биш байлаа.
УБ хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга хэмээн дуудуулж байсан энэ албанд 1978 - 1990 онд Самбуугийн Мөнхжаргал гэгч заларч байсан. Дээр нь хотын намын хороо гэж том байгууллага МАХН-ны Төв Хорооны Улс төрийн товчооны /УТТ/ гишүүн Алтангэрэлийн удирдлага дор данхайж байсан учир түүний сүүдэрт ажлын албыг нь залгуулагч АДХГЗ-ны дарга ёстой "яршиг" л байлаа.
Үе үе болох том баяраар Ленин, Сүхбаатарын бунхан, Лениний хөшөө, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд УТТ цэцэг өргөхөд л С.Мөнхжаргал нийслэлийн иргэдийн төлөөллийн хамт их жагсаалын сүүлчийн эгнээнд зогсох нь шоовдор аятай байж билээ.
Миний бие тэр үед ГЯЯ-ны Ёслолын хэлтэст ажиллаж байсан учир сайн мэдэх билээ.
Жил гаруй ажиллахад Ардын хувьсгалын 60 жилийн ой, Сансрын хамтарсан нислэг, Герман социалист бусад орны том дарга нарын айлчлал гээд чамгүй олон нүргээнт ажил зохион байгуулалцсан. Энэ тухай санахаар Гадаад яамны буурал Нацагдорж, үе үе морилдог байсан их хүн Цэдэнбал дарга санаанд буудаг юм. Жаахан хадуурчихлаа.
Тийм ээ, С.Мөнхжаргал дарга нэг тиймэрхүү үүрэг рольтой мэт харагддаг байсан ч 1990 онд албаа өгөхдөө тэр үед нүдний гэм байсан хувийн 5 давхар барилга бүхий зочид буудал, зоогийн газартай буусан юм даг. Тэр үеийн дарга сэтэртэн болгон Мөнхжаргалын Зочид буудалд очиж, ууж идэн, уушиг зүрхээ архи, адал явдалд зориулдаг байлаа. Тэгэхээр тэр үеийн УБ-ын ажлын алба ч гэлээ чамлахаар чанга атга гэгчээр их унацтай байсан байгаа биз.
За тэгээд түүний дараа зүсээ хувиргасан АДХГЗ-ны даргын алба Ардчиллын УБ-ын хотын захирагчийн сэнтий болж, Лхамсүрэнгийн Энэбиш тэр суудалд морилсноос хойш ёстой эрх мэдэл эд агуурсын өлгий гээч боллоо. Өгөөжтэй,ээлтэй байгаа биз. Энэбиш энэ албанд очоод эрдэнээр гэрээ, эхнэр хүүхнээр биеэ, эрх мэдлээр өөрийгөө чимсэн юм. Тэр үеийн тэргүүн зэргийн каш баянаараа МАХН-ын дарга, Ерөнхийлөгч Энхбаярын дараа жагсаж, бүр УИХ-ын даргын суудалд данхайж байлаа.
Урт насалсан бол тэрээр Монголын дараах Ерөнхийлөгч мөнөөс мөн байсныг бараг хүн болгон хэлнэ дээ.
Дараа нь Баасанжав, Наранцацралтыг дамжиж, тэдэнд ихээхэн өгөөжөө хайрлаад алдарт М.Энхболдын хаанчлалд ирсэн юм. Тэгээд юу болов? Хүн болгон мэднэ. УБ хотын бараг зай болгон өндөр үнэ, хээл хахуулиар зарагдан, эзэн М.Энхболд баяжив. Ганцхан жишээ дурдахад Гадаад яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, эдүгээ ГХЯ-нд захирлын алба хэнэг ч үгүй хашсаар буй, төрийн хуулиас дээр аж төрж, АТГ-ынхан "яршиг даа" гэдэг, "хүүхэн" хочтой, эдүгээгийн "Буурал" Алтангэрэлд орон сууцны хахууль өргөж, 4- ийн дөрвөн жолоочоо гадаадад суугаа Монголын Дипломат төлөөлөгчдийн газарт жолоочоор шахаж байсан, тэр үеийн барлаг хахуульчин, тэрбумтан сайд, гэмт хэрэгтэн, оргодол Бадамжунайгаас аваад тэдэнд ойртсон болгоныг тэрбумтан болгосноос гадна хаан М.Энхболдыгоо МАХН-ын босс, Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудалд чирч ирсэн юм даа.
Тэгээд болоогүй ээ, түүний дараа алим Батбаяр, Билэгт, Мөнхбаяр нарыг тэрбумтан болгоод ардчиллын гэх Үүлд шилжиж, тэрээр газрын наймаа бас бусдаар ихээхэн цүлийсэн дээ. Түүнээс хойш Нийслэлийн Засаг Даргын суудалд хүн болгон чихэлдэх болсон. Ардчилсан Монголд аугаа их эрэлттэй, арилжааны алба болсон доо.
Энэ их мөрөөдлийн сэнтий Амарсайханыг Зайсангийн "хаан" болгоод Сумьяабазар аварга УИХ-ын гишүүний суудлаараа дэнчин тавин байж, түүний гарт орсон юм шүү дээ.
Ардчилсан гэх энэ Монгол Улсад Намын, МАНАН-гийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлын дараа орох, эд мөнгөний талаасаа тэргүүн зэргийн суудал бол УБ хотын Захирагчийн сэнтий гэдэг нь 100 хувь батлагдсан юм.
Хөрөнгө мөнгөөр бялхаж, хүүхэн шуухнаар дүүрсэн энэ сэнтийг ховхлох аавын хүү, ээжийн охин өнөөдөр төрөөгүйгээс гадна АТГ, шүүх засаглал ёстой түй чёрт май!
Энэ суудлын үнэ цэнийг өнөөдөр ногоон автобусны ноцтой хэрэг батлаж ид яригдаж буй тул би энд нурших илүүц биз ээ.
Бүхэл бүтэн гурван улс оролцсон 800 ногоон автобус, 800 тэрбум төгрөг гэдэг бол зүгээр л мөсөн уулын толгой шүү дээ.
Цаана нь хэнд ч мэдэгдээгүй хотын захиргаа багаараа хамтран хуссан үй олон тэрбум байгаа нь мэдээж. Түүнээс бус аварга Сумьяа тийм ч амар сэнтийгээ орхихгүй. Цаана нь наймаанд явсан УИХ-ын гишүүний сэнтий хэмээх нэхэл дагалтай, тэрбум тэрбумын сэнтий байсан гээд бод доо. Тэгэхээр Сумьяабазар зайлсны цаана том наймаа, их хэрэг нуугдан хоцорлоо.
Ногоон автобусны буян нь энэ бөгөөд нийслэлчүүд "амны хишиггүй"-гээс гадна хамрын ханиаднаас энэ өвөлдөө л лав салахгүй нь дээ. Өөрөөр хэлбэл "хамрын хишиг" алга Улаанбаатарчуудад, 4 улиралдаа л утаатай манантай, ууртай уцаартай.
Ядаж суухад ярь гэгчээр Гуулин улсын дампуурсан Daewoo бас юу ч билээ. Гутлаа чирсэн гуйранч хоёр солонгос бас яах ч билээ. Ядрахад хүн болгон дээрэлхэнэ. Задарсан Монголын зүдэрсэн ардыг дээ хөөрхий.
Харин Ерөнхий сайд Оюунаа аргаа барахдаа үеэл Нямбаатартаа Засаг даргын сэнтийг бэлэглэж байна уу? эсвэл их зүтгэсэн юм надад хөөрхий, авьяас чадвар нь тодрог, ахиухан бас хусаг гээд эд хөрөнгө, эрх тушаалын өлгийд залж байна уу.
Мөдхөн тодроно доо, Монголын хэрэг удах биш.
Сэр хийлгэх нэгэн эргэлзээ бол НЕМОБААТАР яагаад УИХ-ын хийгээд Засгийн газрын өндөр суудлаа тийм амархан өгөхөд хүрэв.
Тэгэхээр л энэ хотын захирагчийн зөөлөн сэнтий эрх мэдэл, эд хөрөнгийн өлгий гэж батлагдаад байна даа.
Дөрвөн уулын дунд таван гамшигт нэрвэгдсэн Их Хүрээг авраач, Богд уулын их савдаг Хангарьд минь ээ!
Нийтлэлч, дипломатч Т.Залаа-Уул
Намрын дунд сарын сайн өдөр
зочин · 2023/10/05
Өршөөл гуйхдаа монгол ёсоор өвдөг сөхрөн мөргөх хэрэгтэй
Зочин · 2023/10/05
ANYSN SEXSEER UILCHLI80955877
Зочин · 2023/10/05
XALYYTSSAN TANILTSN 45NASNI80955877
Зочин · 2023/10/05
S AWI80955877XUSNEER EDELN SEKSEER