Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дэлгэрхаан багийн “Тужийн нарс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ иргэн Г нь 10.03-ны өдрийн 12:00 цагийн орчим “Тужийн нарс” гэдэг газрын чиглэлд эмийн ургамал түүхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 03:30 цагт Онцгой байдлын газар  хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны алба хаагчид, ар гэрийнхний хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн иргэн Г/43 настай, эмэгтэй/-г 10.04-ний өдрийн 03:58 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:32 цагт Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ханан хад” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.