Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2023/10/05
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүнд зөвлөж байсан Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Тэрбээр "Эрхэм нөхөд минь, миний бие үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Хотын даргад гаргасан тул цаашид хоттой холбоотой аливаа асуудлаарх санал, гомдлоо хотын шинэ удирдлагад хандаж гаргахыг хүсье.
Хууль бус 74 зөвшөөрлийг хүчингүй болгохоос эхлэн хүнд суртал, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх бодлого, шийдвэр, хотын стандартыг бий болгох, явган зам барих, хашаа, самбар буулгах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах (Зайсан, Дугуй цагааны тохижилт, Хүүхдийн паркийн 10.2 га газарт РТ компанитай хамтран хийж буй цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны ордон музейн урд талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын урдах талбайн тохижилт, Чойжин ламын сүм музейн хоёр талын тохижилт г.м), 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн талбайнууд, иргэдийн эрх ашгийг зөрчсөн хууль бус барилгуудтай холбоотой г.м олон асуудлыг Хотын даргын удирдлага дор нөхдийн хамт хариуцан ажилласан байна. Хийж чадсан, бас чадаагүй олон ажлууд үлджээ.
Дэмжиж, шүүмжилж, саналаа ирүүлж, хамтарч ажилласан Та бүхэнд талархал илэрхийлье" хэмээв.
Ажилласан байдал:
2004-2007 онд Голомт банканд хуульч,
2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
2008-2013, 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга,
2016-оноос хойш өнөөг хүртэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан төрийн албаны туршлагатай, хуульч мэргэжилтэй залуу юм.
Зочин · 2023/10/05
80955877
Зочин · 2023/10/05
40DEESH TAICHNA80955876
Зочин · 2023/10/05
DYRAARA TGNE80955877
Зочин · 2023/10/05
S AWNA80955877 40DEESH